A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 53 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөнд туссан үйл ажиллагааг салбарын болон орон нутгийн жил бүрийн холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

3. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх болон сурагч үдийн хоолоор авбал зохих илчлэгийг бүрэн авч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т үүрэг болгосугай.

4. Төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН