- Нүүр
- Эрх зүйн акт
- ЭРСДЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТҮР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
ЭРСДЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТҮР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Засгийн газрын 2021 оны 29 дүгээр
тогтоолын хавсралт
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДЭРГЭДЭХ
ЭРСДЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ
ТҮР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
(Засгийн газрын 2021 оны 39 дүгээр тогтоолоор бүрэлдэхүүнийг өөрчлөн баталсан)
Хорооны дарга: -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга
Гишүүд: -Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга;
-Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал;
-Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
-Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
-Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга;
-Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга;
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга;
-Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга (зөвшилцсөнөөр).
Нарийн бичгийн дарга: -Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга.
---о0о---
Текст томруулах
A
A
A