- Нүүр
- Эрх зүйн акт
- ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ
Засгийн газрын 2021 оны 27 дугаар
тогтоолын хавсралт
ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА,
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ
№ | БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА |
1. | Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага |
2. | Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа |
3. | Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа ("Улаанбаатар төмөр зам" ХНН, Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, "Чингис хаан", "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал, "МИАТ" ТӨХК, "Биокомбинат" ТӨҮГ, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай) |
4. | Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа |
5. | Хууль тогтоох байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаа (ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай) |
6. | Теле хичээл, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамжийн төрөлжсөн байгууллага, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг |
7. | Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа |
8. | Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт |
9. | Геологи, уул уурхай, газрын тосны салбарын хангалт, түгээлт, тээвэрлэлт, лабораторийн үйл ажиллагаа |
10. | Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт |
11. | Банкны цахим болон автомат тооцооны машин |
12. | Хэвлэл мэдээлэл (тооны хязгаартай), харилцаа холбоо, шуудан, илгээмж |
13. | Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага |
14. | Оршуулгын үйл ажиллагаа |
Текст томруулах
A
A
A