- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 29 дүгээр тогтоол)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Түр хороо байгуулах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хорооны бүрэлдэхүүн"-ийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
