- Нүүр
- Эрх зүйн акт
- ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 (АРВАН) ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралт
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ
10 (АРВАН) ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Зорилт |
Хариуцан хэрэгжүүлэгч |
Хамтран хэрэгжүүлэгч |
Хугацаа |
Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ |
|||||||
0 |
1 |
2 |
3 |
|||||||||
ЗОРИЛГО 1. ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ |
||||||||||||
1.1.
|
Иргэдэд халдварын эрсдэл, урьдчилан сэргийлэх зөвлөмж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн арга хэмжээний талаарх мэдээллийг эмх цэгцтэй, нэг эх үүсвэрээр хүртээмжтэй түгээх
|
ЗГХЭГ, СоЯ
|
УОК, бүх яам, агентлаг
|
Нөхцөл байдлаас хамаарч тухай бүр
|
Хүрэх үр дүн: Халдвар тархалтын шаталсан түвшин бүрд тохирсон мэдээллийг эмх цэгцтэй, нэг эх үүсвэрээр хүртээмжтэй хүргэсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: |
||||||||||||
"Би хичээе" сурталчилгааны компанит ажлыг хэрэгжүүлнэ. |
"Бид хичээе" сурталчилгааны компанит ажлыг хэрэгжүүлнэ. |
"Хамтдаа хичээе" сурталчилгааны компанит ажлыг хэрэгжүүлнэ. |
"Тархалтыг зогсооё" cурталчилгааны компанит ажлыг хэрэгжүүлнэ. |
|||||||||
1.2. |
Олон улсын туршлага, мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн зөвлөмжид үндэслэн салбар бүрд тохирсон халдвар, хамгаалал, ажиллах нөхцөлийн горим, дэглэмийг тогтоож, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд чанд мөрдүүлэн ажиллуулах |
УОК, ЭМЯ
|
МХЕГ, СХЗГ бүх яам, агентлаг
|
2021 оны 3 дугаар сарын 1 |
Хүрэх үр дүн: Үйлчлүүлэгчтэй шууд болон дам харьцах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоож мөрдүүлэн аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой, аюулгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Халдварын тархалтын шаталсан түвшин тус бүрд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг үйлчлүүлэгчтэй шууд болон дам харьцдаг байдлаар нь ангилж, тэдгээрийн онцлогт тохирсон халдвар, хамгаалалтын нарийвчилсан дэглэм, горим, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоож, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээллийн нэг эх үүсвэрээс түгээж, мөрдүүлнэ. |
||||||||||||
1.3. |
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаас иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх |
ХХМТГ
|
- |
2021-2022 |
Хүрэх үр дүн: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ "E-Mongolia" төрийн үйлчилгээний нэгдсэн системийг өргөжүүлж, төрийн байгууллагуудын цахим системийг нэгтгэн хөгжүүлнэ. Иргэд, үйлчлүүлэгчтэй шууд болон дам харьцдаг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлнэ. |
||||||||||||
1.4. |
Цахим ажлын байр бий болгох, цахим хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хүүхдээ асарч буй эцэг, эх, залуу гэр бүлд алсын зайнаас ажиллаж, орлого олох боломжийг нэмэгдүүлэх |
БШУЯ, ХНХЯ |
-
|
2021 оны 2 дугаар улирал |
Хүрэх үр дүн: Хүүхдээ асарч буй эцэг эх, залуу гэр бүл цахимаар ажиллаж, өрхийн орлого нэмэгдсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/. Эцэг, эх хүүхдээ асарч байхдаа нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим бизнес эрхлэлт, ур чадварын сургалт, зөвлөгөө мэдээлэлд хамруулах, энэ талаарх мэдээ, мэдээллийг түгээх замаар цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
|
||||||||||||
1.5. |
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакциныг буцалтгүй тусламж болон арилжааны шугамаар үе шаттай оруулах ажлыг зохион байгуулах |
Шадар сайд, ЭМЯ, СЯ, ГХЯ |
ЗТХЯ, ХЗДХЯ, НЗДТГ |
2021 оны 2 дугаар сараас 3 дугаар улирал |
Хүрэх үр дүн: Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн эсрэг вакциныг оруулж, хүн амын вакцинжуулалтад хамруулах бэлтгэл хангагдсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцин худалдан авах хэлэлцээг үргэлжлүүлэн хийж, эхний ээлжид КОВАКС хөтөлбөрийн хүрээнд болон хоёр талын шугамаар буцалтгүй тусламжаар, дараагийн ээлжид арилжааны зарчмаар вакцинжуулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн ажилтнуудыг вакцин хийх сургалтад хамруулж, зааварчилгаа авах ажлыг зохион байгуулна. |
||||||||||||
1.6. |
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаажуулалтын үндэсний төлөвлөгөөг баталж, хүн амыг дархлаажуулалтад хамруулах |
ЭМЯ, УОК |
ХӨСҮТ, НЭМГ, аймгийн ЭМГ-ууд, бүх шатны ЭМБ |
2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлнэ |
Хүрэх үр дүн: Хүн амын 60 хувь буюу 2 сая хүнийг дархлаажуулсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаажуулалтын нэгжүүдийн бэлэн байдлыг хангаж, хүн амыг үе шаттайгаар дархлаажуулалтад хамруулна. |
||||||||||||
1.7. |
Дархлаажуулалтын нэгдсэн мэдээллийг бүртгэх цахим системийг бэлэн болгож, халдварт өвчний тандалт, тоон мэдээллийн менежментийг орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар боловсронгуй болгох |
ЭМЯ, УОК |
ХХМТГ |
2021-2022 |
Хүрэх үр дүн: Дархлаажуулалтын цахим систем нэвтэрсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн бүртгэл, гадаад орноос ирж буй хүмүүсийн дархлаажуулалтад хамрагдсан мэдээллийн нэгдсэн сан болон хяналтын цахим самбарыг бүрэн ажиллагаанд оруулж, дархлаажуулалтын дараахь урвал, хүндрэлийн тандалтыг тогтмол хийнэ. |
||||||||||||
1.8. |
SARS-CoV-2 вирусийн мутацид орсон хувилбаруудын генийн дарааллыг тогтоох технологийг нэвтрүүлэх |
ЭМЯ |
ХӨСҮТ |
2021 оны 4 дүгээр улирал |
Хүрэх үр дүн: Вирусийн хувилбаруудыг тогтоох чадвартай болсон байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн мутацид орсон хувилбаруудын генийн дарааллыг тогтоох технологийг нэвтрүүлнэ. |
||||||||||||
1.9. |
PCR болон түргэвчилсэн оношилгооны сүлжээг өргөжүүлж, тэргүүлэх ач холбогдолтой, эрсдэл өндөртэй салбарын ажилтнуудын шаардлага, нөхцөлд нийцсэн оношилгооны тогтолцоог бүрдүүлэх |
ЭМЯ |
Бүх шатны эрүүл мэндийн байгууллага |
2021 оны 2 дугаар улирал
|
Хүрэх үр дүн: Халдвар, тархалтыг хяналтад авсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: PCR болон түргэвчилсэн оношилгоо авах цэгийн тоо |
||||||||||||
2 цэг |
29 цэг |
45 цэг |
79 цэг |
|||||||||
1.10. |
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулж, голомтуудыг богино хугацаанд илрүүлж, тархалтыг хумих |
ЭМЯ |
НЭМГ, НОК, НЗДТГ, БХЯ |
2021 оны 3 дугаар сар
|
Хүрэх үр дүн: Халдвар, тархалтыг хяналтад авч, хүн амыг вакцинжуулалтад хамруулах таатай нөхцөл бүрдүүлсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ : "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулах эсэх |
||||||||||||
Шаардлагагүй |
Шаардлагагүй |
Хийгдэнэ |
Хийгдэнэ |
|||||||||
1.11. |
Нийгмийн сэтгэл зүйг дэмжих соён гэгээрүүлэх болон соёл урлагийн цахим арга хэмжээг зохион байгуулах |
СоЯ |
Телевизүүдийн холбоо, Соёл, урлагийн байгууллагууд |
Тухай бүр |
Хүрэх үр дүн: Контентууд өргөн нэвтрүүлгийн сувгуудаар цацагдан, нийгмийн сэтгэл зүйг дэмжсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг дэмжсэн контентын уралдааныг зохион байгуулж, өргөн нэвтрүүлгийн суваг болон цахим орчинд үе шаттайгаар идэвхжүүлнэ. |
||||||||||||
1.12. |
Ус хангамжийн эх үүсвэр, цэвэрлэх байгууламж болон гэр хорооллын нүхэн жорлон, угаадасны нүх, орон сууцны барилгын нийтийн эзэмшлийн зам, талбай, хог хаягдал цуглуулах, түр хадгалах цэгт ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийх |
ОСНААБ-ууд |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
Тухай бүр |
Хүрэх үр дүн: Ариутгал халдваргүйтгэлийн аюулгүй байдал бүрэн хангагдсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Нийт 625,000 айл өрх, 27,777 Аж ахуйн нэгжийн унд, ахуйн усны аюулгүй байдлыг хангаж, хаягдал уснаас халдвар авах эрсдэлийг таслан зогсооно. |
||||||||||||
1.13. |
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын үе шатаас хамаарч худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн байгууллагуудад хийх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг цөөрүүлж, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулах |
МХЕГ |
Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд |
Нөхцөл байдлаас хамаарч тухай бүр
|
Хүрэх үр дүн: Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: |
||||||||||||
Гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдана. |
Зарим мэргэжлийн чиглэлийн хяналтыг зогсооно. |
Төлөвлөгөөт хяналт шалгалт болон тандалт судалгааны ажлыг зогсооно. |
Урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ, төлөвлөгөөт бус хяналт шалгалтаас бусад хяналтыг бүрэн зогсооно. |
|||||||||
1.14. |
Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлж, тогтмол нислэгийн хуваарийг 1-2 сарын өмнө зарлаж, улирлаар төлөвлөн хэрэгжүүлэх |
УОК, ГХЯ, ЗТХЯ
|
ХЗДХЯ, ИНЕГ |
Тухай бүр |
Хүрэх үр дүн: Засгийн газрын 100 хоногт багтаан 3500-3700 иргэн, сар бүр 1600-1900 иргэн татаж авсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Нислэгийн хуваарийг 1-2 сарын өмнө зарлаж, сар бүр 10-12 нислэг үйлдэж 1600-1900 иргэн татаж авахыг зорино. Засгийн газрын 100 хоногт багтаан 22-23 удаагийн нислэгээр 3500-3700 иргэнээ татаж авна. Хилийн чанадад зорчих хүсэлтэй иргэд, оюутныг болон холимог гэр бүлийн гишүүдийг зохих ангиллын виз, зөвшөөрөлтэй бол зорчуулна. |
||||||||||||
1.15. |
Монгол Улсад ирж ажиллах шаардлагатай бизнес эрхлэгчид, түншлэгчдийг хүлээн авах, нэвтрүүлэх, хилийн тусгай бүс байгуулж ажиллах |
УОК, ГХЯ, ЗТХЯ
|
ХЗДХЯ, ИНЕГ |
Тухай бүр |
Хүрэх үр дүн: Хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдэнэ. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг 90 хүртэл хоногоор, зайлшгүй шаардлагатай ажиллах хүчнийг хууль, журмын хүрээнд ирүүлэх боломжийг бүрдүүлнэ. |
||||||||||||
1.16. |
Хилийн чанадаас ирсэн иргэдийн тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангуулж, хяналтыг сайжруулах |
УОК, ГХЯ, ЗТХЯ |
ХЗДХЯ |
2021 оны 1 дүгээр улирал |
Хүрэх үр дүн: Тусгаарлах байруудын бэлэн байдал хангагдсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдтэй цахим уулзалт зохион байгуулан санал, хүсэлтийг сонсож, холбогдох шийдвэрийг гаргаж, иргэдийн тусгаарлах байр, зочид буудлуудын бэлэн байдал, хяналтын камерыг сайжруулан, зочид буудлаа өөрөө сонгох боломжийг бүрдүүлнэ. |
||||||||||||
1.17. |
Тусгаарлах байр, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, вакциныг агуулах байрнуудын цахилгаан дулааны эрчим хүчний найдвартай ажиллагааг хангуулах |
ЭХЯ |
ЭМЯ |
Тухай бүр |
Хүрэх үр дүн: Эрчим хүч хангамжийн найдвартай байдал хангагдсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Салбарын хэмжээнд 24 цагийн байнгын ажиллагаатай хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, Улсын онцгой комиссыг тухай бүр мэдээ мэдээллээр хангаж, гарсан гэмтэл саатлыг шуурхай засварлаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, салбарын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. |
||||||||||||
1.18. |
Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношлуур, эмчилгээний аргачлалыг эмнэл зүйд нэвтрүүлэх үйл ажиллагаанд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх |
БШУЯ
|
ЭМЯ |
2021 он |
Хүрэх үр дүн: Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношлуур, эм, тоног төхөөрөөмийн импортын зардал буурсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношлуур, эмчилгээний аргачлалыг эмнэл зүйд нэвтрүүлнэ. |
||||||||||||
1.19.
|
Сургуулийн өмнөх боловсролын сургалтыг цахим болон танхимаар зохион байгуулах
|
БШУЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
Нөхцөл байдлаас хамаарч тухай бүр
|
Хүрэх үр дүн: Танхим болон цахим сургалт зохион байгуулагдана. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: |
||||||||||||
Сургалтын үйл ажиллагааг танхимаар хэвийн явуулах |
Сургалтын үйл ажиллагааг танхимаар хэвийн явуулах |
Хот, хөдөөд сургалтыг танхимын болон танхимын бус хэлбэрээр ялгавартай явуулах |
Сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах |
|||||||||
1.20.
|
Ерөнхий боловсролын сургалтыг цахим болон танхимаар зохион байгуулах
|
БШУЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
Нөхцөл байдлаас хамаарч тухай бүр
|
Хүрэх үр дүн: Танхим болон цахим сургалт зохион байгуулагдана. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: |
||||||||||||
Сургалтын үйл ажиллагааг танхимаар хэвийн явуулах |
Сургалтын үйл ажиллагааг танхимаар хэвийн явуулах |
Хот, хөдөөд сургалтыг танхимын болон танхимын бус хэлбэрээр ялгавартай явуулах |
Сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах |
|||||||||
1.21.
|
Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын сургалтыг цахим болон танхимаар зохион байгуулах
|
ХНХЯ
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
Нөхцөл байдлаас хамаарч тухай бүр
|
Хүрэх үр дүн: Танхим болон цахим сургалт зохион байгуулагдана. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: |
||||||||||||
Сургалтын үйл ажиллагааг танхимаар хэвийн явуулах |
Сургалтын үйл ажиллагааг танхимаар хэвийн явуулах |
Хот, хөдөөд сургалтыг танхимын болон танхимын бус хэлбэрээр ялгавартай явуулах
|
Сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах |
|||||||||
1.22. |
Орон нутагт байгуулагдсан "Зайн сургалтын төв"-ийн үйл ажиллагааг жигдрүүлж, дүүрэг, хороонд цахим сургалтын төвүүдийг ажиллуулж, цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд, залуучуудад үйлчилдэг цэгүүдийг бий болгох |
БШУЯ |
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
2021 оны 1 дүгээр улирал |
Хүрэх үр дүн: Зайн сургалтын төвийн үйл ажиллагаа жигдэрч, хүүхэд залуучуудын сургалтын хоцрогдол арилна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд, залуучуудад сургалтын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлж, "Зайн сургалтын төв"-ийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
|
||||||||||||
1.23.
|
Музей, галерей, номын сан, кино үзвэр, театр, үзэсгэлэнгийн танхим, соёлын үйл ажиллагааг цахим болон танхимаар зохион байгуулах |
СоЯ
|
Соёлын байгууллага
|
Нөхцөл байдлаас хамаарч тухай бүр
|
Хүрэх үр дүн: Соёлын цахим үйлчилгээ нэвтэрсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ : Cоёлын үйл ажиллагааг цахим болон танхимаар зохион байгуулна. |
||||||||||||
75 хувь танхим ашиглана. |
50 хувь танхим ашиглана. |
25 хувь танхим ашиглана. |
Танхим ашиглахгүй. |
|||||||||
ЗОРИЛГО 2. ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ |
||||||||||||
2.1. |
Ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 3.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг Зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог ашиглан, банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгох (Засгийн газрын 2021 оны 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон) |
УУХҮЯ, СЯ, ХХААХҮЯ |
Монголбанк (зөвшилцсөнөөр)
|
2021-2024 |
Хүрэх үр дүн: 2021 оны гүйцэтгэлээр эдийн засгаа тогтворжуулж, макро үзүүлэлтүүдийг 2019 оны эцэс буюу цар тахлын өмнөх түвшинд хүргэнэ. (Эдийн засгийн бодит өсөлт 5.1 хувь, гадаад валютын нөөц 4.0 тэрбум ам.доллар, нийт экспорт 7.6 тэрбум ам.доллар, хөдөлмөр эрхлэлтийг 2019 оны түвшнээс 3.4 хувиар өсгөнө.) |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ : /Шаталсан түвшин хамаарахгүй/ (Энэ хэсгийг Засгийн газрын 2021 оны 59 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулж, мөн энэ хэсэгт Засгийн газрын 2021 оны 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон) Ажлын байрыг дэмжих зээл: Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагыг хангасан, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага болон банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан шаардлагыг хангасан хувиараа үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгч Монгол Улсын иргэнд нийт 3.0 их наяд хүртэл төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, 3.0 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгох бөгөөд нийт олгох зээлийн 50.0 хүртэл хувийг ижил зориулалттай олгогдсон зээлийн дахин санхүүжилтэд ашиглаж болно. Ажлын байрыг дэмжих хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад олгох зээл 500.0 сая төгрөг хүртэл, иргэнд олгох зээл 50.0 сая төгрөг хүртэл хэмжээтэй байх ба Засгийн газраас аж ахуйн нэгжид олгосон зээлийн нийт хүүгийн 6.0 нэгж хувийг, иргэнд олгосон зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг хариуцан төлж дэмжлэг үзүүлнэ; Ипотекийн зээл: Орон сууцны бүтээн байгуулалтыг давтан хэрэглэх нэг маягийн зураг, газар олголт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр болон төр, хувийн хэвшлийн зохистой түншлэлийн хүрээнд дэмжиж, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн, инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцаар хангахад 3.0 их наяд хүртэлх төгрөгийн санхүүжилттэй төлөвлөгөөгөөр дэмжинэ. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн дунд хугацааны эрэлтийг харгалзан, ипотекийн 6.0 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг жилийн 1.0 их наяд төгрөгт хүргэж, 14,000 өрхийг зээлд хамруулах нөхцөлийг бүрдүүлнэ; Репо санхүүжилтийн зээл: Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд банкуудад улирал бүрд олгож буй 250.0 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг Мөнгөний бодлогын зорилттой уялдуулан 500.0 тэрбум төгрөгт хүргэж, нэг зээлдэгчид олгох хэмжээг нэмэгдүүлэх, хүүг бууруулах чиглэлээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанктай хамтран ажиллана; Хөдөө аж ахуйг 2021 онд дэмжих зээл: Хөдөө аж ахуйн салбарын хаврын тариалалтад 40.0 тэрбум төгрөг, ноолуур бэлтгэлийн үйл ажиллагаанд 110.0 тэрбум төгрөгийг, аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 (хорин) мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 (нэг зуун) тэрбум төгрөгийг, 2021 оны намрын ургацаас гурил, тэжээлийн үйлдвэрт улаанбуудай, дотоодын үйлдвэрт тосны ургамал худалдан авахад зориулан 150.0 (нэг зуун тавин) тэрбум төгрөгийг тус тус 1 жилийн хугацаатай 3.0 хувийн хүүтэй олгох бөгөөд Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ; (Энэ хэсэгт Засгийн газрын 2021 оны 216, 341 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 117 , 341 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон) Хөдөө аж ахуйг 2022 онд дэмжих зээл:Хөдөө аж ахуйн салбарын ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, газар тариалангийн үйлдвэрлэлд 100.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40.0 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэл болон хүнс боловсруулах, хүнсний сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлох, хүнсний ногооны агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар 320.0 (гурван зуун хорин) тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас тус тус олгох бөгөөд Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ; (Энэ хэсэгт Засгийн газрын 2022 оны 117, 144, 175 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон) Дээрх зээлүүдийн эх үүсвэр нь банкны өөрийн эх үүсвэр, Хөгжлийн банкны үнэт цаасыг хаалттай арилжаалсан эх үүсвэр, Монголбанкнаас банкуудад олгосон репо санхүүжилтийн эх үүсвэр, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ашигт малтмалын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бүрдүүлсэн эх үүсвэрүүд байна. Ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйг дэмжих болон орон нутгийн ипотекийн зээлийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг 50.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, батлан даалтын үүрэг гүйцэтгэх хугацааг богино болгоно. (Энэ хэсэгт Засгийн газрын 2022 оны 117, 301 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон) Засгийн газраас зээлийн төрлөөс хамаарч зээлдэгчийн төлөх зээлийн нийт хүүгийн 7.0-10.0 нэгж хүртэл хувийг хариуцан төлж дэмжлэг үзүүлнэ. Зээлийн нарийвчилсан нөхцөл, журам, зээлдэгчид тавих шалгуур, зээлийн зориулалтыг талуудын хооронд байгуулах гэрээгээр зохицуулна. |
||||||||||||
2.2. |
Иргэдийг орон сууцжуулах арга хэмжээг төр, хувийн хэвшлийн зохистой түншлэлээр хэрэгжүүлж, төрөөс газар, дэд бүтэц, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх |
БХБЯ
|
ЭХЯ, НОСК, ТОСК
|
2021-2024 |
||||||||
2.3. |
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэн нэмэгдүүлж, барилгын салбар, түүний дагалдах салбарыг идэвхжүүлэхэд чиглүүлэх талаар Төв банктай хамтран ажиллах |
БХБЯ |
Монголбанк (зөвшилцсөнөөр)
|
2021-2024 |
||||||||
2.4. |
Мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэн Монголбанкны олгож байгаа репо санхүүжилтийн нийт эх үүсвэр, нэг зээлдэгчид олгох хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр Төвбанктай хамтран ажиллах |
СЯ |
Монголбанк (зөвшилцсөнөөр)
|
2021-2024 |
||||||||
2.5. |
Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банк, арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан санхүүжүүлэх (Засгийн газрын 2021 оны 59, 131 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 117 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) |
ХХААХҮЯ, ХНХЯ
|
- |
2021-2024 |
||||||||
2.51 | Хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан санхүүжүүлэх (Засгийн газрын 2022 оны 365 дугаар тогтоолоор нэмсэн) | ЗТХЯ | Монголбанк (зөвшилцсөнөөр |
Хүрэх үр дүн: Дотоодын агаарын тээвэрлэгчдэд тулгамдаж байгаа санхүүгийн хүндрэл арилж, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтворжиж, орон нутгийн нислэг сэргэх, чиглэл, давтамж нэмэгдэх, олон улсын шинэ чиглэл нээгдэх, зах зээл өргөжих, жуулчны урсгалын эрэлтийг хангах, үнэ тариф тогтворжих нөхцөл бүрдэнэ. Хэрэгжүүлэх арга хэмжээ: Хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдэд арилжааны банкны эх үүсвэрээс 145.0 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай олгох бөгөөд Засгийн газраас зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг хариуцан төлнө. |
||||||||
2.52 | Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан санхүүжүүлэх (Засгийн газрын 2022 оны 431 дүгээр тогтоолоор нэмсэн) |
БОАЖЯ | Монголбанк (зөвшилцсөнөөр) | 2022- 2024 |
Хүрэх үр дүн: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн санхүүгийн хүндрэл арилж, үйл ажиллагаа нь тогтворжиж, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавх сайжирч, үйлчилгээний чанар, нэр төрөл нэмэгдэх, Монгол Улсыг гадаад улсад сурталчлах сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, зорилтот зах зээлийг судлах, аялал жуулчлалын салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Хэрэгжүүлэх арга хэмжээ: Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкны эх үүсвэрээс 55.0 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай олгох бөгөөд Засгийн газраас зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг хариуцан төлнө. |
|||||||
2.6. |
Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөр боловсруулан, залуучуудыг хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх |
ХНХЯ, БШУЯ, БХЯ |
СоЯ, ХХААХҮЯ |
2021-2024
|
Хүрэх үр дүн: Эхний ээлжид 500, жилд 5000-аас доошгүй залуучуудыг богино хугацааны сургалтад хамруулсны үр дүнд залуучуудын хувь хүний хөгжил, мэдлэг, ур чадвар, нийгмийн идэвх оролцоо нэмэгдэн, цаашид мэргэжлийн сургалтад үргэлжлүүлэн суралцаж, ажлын байраар хангагдсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ "E-Mongolia" платформ дээр цахим хөдөлмөрийн биржийг байршуулж, ажил хайж буй залууст эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх 1 сарын хугацаатай цогц сургалтын хөтөлбөр боловсруулж, сард 1.0 сая төгрөгийн тэтгэлэгтэйгээр залуучуудыг хамруулах арга хэмжээг зохион байгуулна. Сургалтаа амжилттай төгссөн залуучуудыг цаашид мэргэжлийн сургалтад үргэлжлүүлэн сургах, ажилд зуучлах үйлчилгээнд хамруулна. Төсөлд хамрагдсан залуучуудыг ажлын байраар хангасан аж ахуй нэгжүүдэд Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлнэ. |
||||||||||||
2.7. |
"Өрхийн тариалан" хөдөлгөөн өрнүүлж, аж ахуйн нэгжүүдэд хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлэх |
ХХААХҮЯ |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
2021 |
Хүрэх үр дүн: Хүнсний ногоог 9.6 мянган га талбайд тариалж, 116.1 мянган тонн ургац хураан авч, 10.5 мянган ногоочид хөдөлмөр эрхэлсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Аймаг, нийслэлийн 10.5 мянган ногоочинд 11 төрлийн хүнсний ногооны 145 мянган тонн үрийн санхүүжилтэд 2.5 тэрбум төгрөг олгоно. |
||||||||||||
2.8. |
Малжуулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй малгүй болон цөөн малтай иргэн, гэрээт малчин өрхийг малжуулахад санхүүгийн зохих дэмжлэг үзүүлэх |
ХНХЯ |
Аймаг, дүүргийн ХХЗГ/ХХҮХ |
2021 |
Хүрэх үр дүн: Малжуулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй малгүй болон цөөн малтай 350 гаруй иргэн, 100 гаруй гэрээт малчин өрхийг малжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудтай хамтран малгүй иргэн болон гэрээт малчдын орлогыг нэмэгдүүлэхэд зориулж барьцаагүй, хүүгүй, 100 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2.0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх ажлыг зохион байгуулна. |
||||||||||||
2.9. |
Өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулахад зориулж малчин өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх |
ХХААХҮЯ |
Аймаг, нийслэлийн Засаг дарга |
2021 |
Хүрэх үр дүн: 180 мянган малчин өрх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн бүс нутгийн 180 мянган малчин өрхөд хүндрэлийг даван туулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт 22.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. |
||||||||||||
2.10. |
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгох |
ХНХЯ |
ХХҮЕГ |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 1,000 гаруй иргэн, ААН-д хөнгөлөлттэй зээл олгогдсон байна. Зээлд хамрагдагчдын 50 хувь нь эмэгтэйчүүд байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ : /Шаталсан түвшин хамаарахгүй/ Цар тахлын үеийн эхний 6 сард Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 20.0 хүртэл сая төгрөг, Дэлхийн банкны төслөөс нийт 7.4 тэрбум төгрөгийг жилийн 7.56 хувийн хүүтэй зээл олгоно. Цаашид жилийн 11 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл олгоно. |
||||||||||||
2.11. |
Зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгож ажиллах |
Бүх яам |
СЯ |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Эдийн засгийг тэтгэх томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн бичиг "ЭТТ БОНД" гаргаж, уул уурхай, зам, тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг 2021 оны эхний хагас жилд багтаан эхлүүлнэ. Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос дамжуулах хоолойн төсөл, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажил, "Солонго I, II", "Ногоон нуур 1008", "Залуус I, II, III" орон сууцны хороолол зэрэг төслүүдийг эхлүүлж, Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх төслийг идэвхжүүлэн, төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлнэ. |
||||||||||||
2.12. |
Тэргүүлэх чиглэлийн 100 төсөл, арга хэмжээг Засгийн газрын 100 хоногт багтаан зарлан хэрэгжүүлэх |
ЗГХЭГ |
ҮХГ |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглэсэн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэн дундаж давхаргыг тэлэхэд зохих хувь нэмэр оруулна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, барилга, хот байгуулалт, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарт хэрэгжүүлэх 100 төслийг Засгийн газрын 100 хоногт багтаан зарлаж, хэрэгжилтийг хангаж ажиллана. |
||||||||||||
2.13. |
Хилийн ачаа тээврийн боомтын үйл ажиллагааг сэргээж, хүчин чадлыг нэмэгдүүлэн экспорт, импортын үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм дор зохион байгуулж гадаад худалдааны бараа эргэлтийг нэмэгдүүлэх |
ГХЯ, ЗТХЯ |
УОК, ХХААХҮЯ, УУХҮЯ, ГЕГ |
2021 |
Хүрэх үр дүн: Гадаад худалдааны бараа эргэлт болон экспортын хэмжээ 2019 оны хэмжээнд хүрсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ : /Шаталсан түвшин хамаарахгүй/ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэчлэлийг дуусгаж, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нэвтрэх автомашины тоог нэмэгдүүлж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ховд аймгийн Булган, Дорноговь аймгийн Ханги, Сүхбаатар аймгийн Бичигт, Говь-Алтай аймгийн Бургастай, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нүүрсний чингэлэгт тээврийн гарц байгуулж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод улаан бүс байгуулж импортын бараа тээвэрлэх ачааны автомашины чирэгч толгойг сольж, Улаанбаатар хот руу гаалийн хяналтад илгээх нөхцөлийг бүрдүүлэн, гадаад худалдааны бараа эргэлтийг нэмэгдүүлнэ. Голлох хилийн боомтууд дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх цэг, бункер байгуулж, ачаа, тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ. |
||||||||||||
2.14. |
Улаанбаатар хот руу гаалийн хяналтад илгээх нөхцөлийг бүрдүүлэх, Замын-Үүд-Эрээн, Эрээнцав-Соловьевск төмөр замын боомтоор гарах экспортын бараа эргэлтийг нэмэгдүүлэх |
ЗТХЯ |
УУХҮЯ, ГЕГ
|
2021 |
Хүрэх үр дүн: Дорнод аймгийн Эрээнцав, Дорноговь аймгийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын нэвтрэх нөхцөл сайжирч, боомтоор гарах экспортын бараа эргэлт нэмэгдсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ : /Шаталсан түвшин хамаарахгүй/ Дорнод аймгийн Эрээнцав, Дорноговь аймгийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын нэвтрэлтийг сайжруулах талаар зохих арга хэмжээ авна.
|
||||||||||||
2.15. |
Монгол-Хятадын хилийн бүсийн "Ногоон гарц" түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлж, Оросын талтай "Ногоон гарц" түр журмыг тохиролцон хэрэгжүүлж эхлэн улс хоорондын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх |
ГХЯ, ЗТХЯ, УУХҮЯ |
ГЕГ, МХЕГ |
2021 |
Хүрэх үр дүн: Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар өдөрт нийт 1600 нүүрсний автомашин хил нэвтрэх боломж бүрдсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Монгол, Хятадын хилийн "Ногоон гарц" түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 700-750, Шивээхүрэн боомтоор 500-600 нүүрсний автомашин улсын хил нэвтэрч, нийт 1600 нүүрсний автомашин хил хооронд тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдэнэ. Мөн энэ хүрээнд нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нарыг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг дархлаажуулалтад тэргүүн ээлжинд хамруулна. Оросын талтай "Ногоон гарц" түр журмыг тохиролцон хэрэгжүүлснээр өргөн хэрэглээний экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ. |
||||||||||||
2.16. |
Алтны олборлолтыг дэмжиж, алт тушаалтыг нэмэгдүүлэх |
УУХҮЯ |
- |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Алт тушаалтыг 23 мянган тоннд хүргэж, хадгалсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/102, А-177 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ""Алт-2" үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох нөхцөлийг хялбаршуулна. |
||||||||||||
2.17. |
Хүнсний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон газар тариалангийн үйлдвэрлэлд нэн хэрэгцээт үр, бордоо, ургамал хамгааллын бодис, тоног төхөөрөмж, ургацын дотоодын болон улс хоорондын тээвэрлэлтийг халдвар, хамгааллын дэглэм дор зохион байгуулах |
ЗТХЯ |
ХХААХҮЯ |
2021 |
Хүрэх үр дүн: Хүнсний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдал хангагдсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Дотоодын газар тариалангийн салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, дотоодын хүнсний хэрэгцээний хомсдлоос сэргийлнэ.
|
||||||||||||
2.18. |
Барилгын материал, түүхий эд, газар тариалангийн тоног төхөөрөмжийн улс хоорондын тээвэр зохицуулалтыг халдвар хамгааллын дэглэм дор шуурхай зохион байгуулах |
УОК, ЗТХЯ |
БХБЯ, Аймаг, нийслэлийн онцгой комисс |
2021 |
Хүрэх үр дүн: Барилгын материал, түүхий эд, газар тариалангийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хангагдсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Барилгын салбарын хэвийн үйл ажиллагааг дэмжин, тус салбарын ажилтан, албан хаагчдын орлого, цаашлаад эдийн засгийн эргэлтийг сайжруулна. |
||||||||||||
2.19. |
Дотоодын үйлдвэрлэл, ногоон худалдан авалтыг төрийн худалдан авалтаар дэмжих |
ХХААХҮЯ, ТХААГ |
Бүх яам, агентлаг |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Нийт худалдан авалтад төрөөс хийгдсэн дотоодын бараа бүтээгдэхүүн, ногоон худалдан авалтын хэмжээ нэмэгдсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Чанарын стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай дотоодын бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. |
||||||||||||
2.20. |
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг үе шаттай бууруулах |
"Эрдэнэс- Тавантолгой" ХК, "Тавантолгой түлш" ХХК |
ЭХЯ, УУХҮЯ, НЗДТГ |
2021-2022 |
Хүрэх үр дүн: Сайжруулсан шахмал түлшний үнэ 75 хувь хөнгөлөгдсөн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 75 хувиар хөнгөлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлнэ. |
||||||||||||
2.21. |
Цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, хог хаягдлын төлбөр хураамжийг төрөөс хариуцах ажлын зохион байгуулалтыг сайжруулж, хэрэгжүүлэх |
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, ЭХЯ |
БХБЯ, БОАЖЯ, СЯ |
2021 оны 7 дугаар сар хүртэл |
Хүрэх үр дүн: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрт төрөөс дэмжлэг үзүүлсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн байдалд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан болон дулааны эрчим хүч, дулааны уурын хэрэглэгчийн төлбөрийг холбогдох журмын дагуу төрөөс хариуцна. |
||||||||||||
2.22. |
Халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгож буй амьжиргаа дэмжих тэтгэмж болон хүүхдийн мөнгөн тэтгэмжүүдийг нэмэгдүүлэн олгох шийдвэрийг хэрэгжүүлэх |
ХНХЯ |
ХХҮЕГ |
2021 оны 7 дугаар сар хүртэл
|
Хүрэх үр дүн: Нийт 59.3 мянган тэтгэвэр авагч, 11.8 гаруй мянган хүүхдэд 177.3 тэрбум төгрөгийг, 1.2 сая хүүхдэд 864.0 тэрбум төгрөг олгоно. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай нийт 59.3 мянган тэтгэвэр авагч, 11.8 гаруй мянган хүүхдэд 177.3 тэрбум төгрөгийг халамжийн сангаас зарцуулна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.2 сая хүүхдийг хамруулж 864.0 тэрбум төгрөг олгоно. |
||||||||||||
2.23. |
Хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой ажилгүй, гэртээ хүүхэд асарч буй иргэн, хөдөлмөрийн насны халамж хүртэгчид өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой борлуулалтын болон ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх |
ХНХЯ |
ХБХХЕГ |
2021 |
Хүрэх үр дүн: Нийт 4500 иргэнд 1.0 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгоно. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Цар тахлын хөл хорионы үеийн төлсөн түрээсийн төлбөрийг нөхөн олгох, хоршоо, иргэдийн бүлгийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах цэгийн зарим зардлыг нөхөн олгоход 1.0 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 4500 иргэнд зарцуулна. |
||||||||||||
2.24. |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэж ажлын байраар хангах, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжиж, урамшуулах |
ХНХЯ |
ХХҮЕГ |
2021 |
Хүрэх үр дүн: Нийт 533 хөгжлийн бэрхшээлтэй хүн болон түүнийг ажиллуулж буй шаардлага хангасан аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Нийт 533 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг ажиллуулж буй шаардлага хангасан аж ахуйн нэгжид цар тахлын хөл хорионы үеийн төлсөн түрээсийн төлбөрийг нөхөн олгоно. Мөн хуулиар олгогдсон бусад дэмжлэгийн хүрээнд барьцаагүй, хүүгүй, 50-100 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. |
||||||||||||
2.25. |
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хуулийг хэрэгжүүлэх |
ХНХЯ |
НДЕГ |
2021 оны 7 дугаар сар хүртэл |
Хүрэх үр дүн: 38.4 мянган аж ахуйн нэгж, 572.0 мянган албан журмын болон сайн дураар даатгуулагч 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөнө. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, түүнд ажиллаж байгаа даатгуулагчдаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч-Монгол Улсын иргэний 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг бүрэн, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 1.0 хувиар тус тус чөлөөлнө. |
||||||||||||
2.26. |
Хот хоорондын нийтийн зорчигч тээвэр болон агаарын зорчигч тээврийн хуваарьт нислэгийн үйлчилгээг эхлүүлэх |
ЗТХЯ, УОК, |
ЭМЯ, МХЕГ |
2021 оны 1 дүгээр улирал |
Хүрэх үр дүн: Хот хоорондын нийтийн зорчигч тээвэр болон агаарын зорчигч тээврийн үйл ажиллагаа эхэлсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ачаа тээврийн үйлчилгээг идэвхжүүлж, салбарын 20,000 орчим ажилтан, албан хаагчдын орлогыг хамгаална. |
||||||||||||
2.27. |
Иргэдийг дархлаажуулалтад хамруулсны дараа улс хоорондын төмөр зам, агаарын тээвэр, автотээврийн зорчигч тээвэрлэлтийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулах |
ЗТХЯ, ГХЯ, УОК |
ЭМЯ, МХЕГ |
2021 |
Хүрэх үр дүн: Улс хоорондын төмөр зам, агаарын тээвэр, автотээврийн зорчигч тээвэрлэлт хэвийн үйл ажиллагаанд орсон байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Төмөр зам, агаарын тээвэр, автотээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эдийн засаг идэвхжих нөхцөл бүрдэнэ. |
||||||||||||
2.28. |
Гол нэрийн хүнс, түлш, шатахуун, малын тэжээл, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх |
ШӨХТГ |
ХХААХҮЯ, Аймаг, нийслэлийн онцгой комисс |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Гол нэрийн хүнс, түлш, шатахуун, малын тэжээл, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн үнийг 2021 оны эхний түвшинд хадгална. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн бараа, бүтээгдэхүүн болон үйлдвэрийн түүхий эдийн үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалтыг тухай бүр зохион байгуулна. |
||||||||||||
2.29. |
Тариалалт, уринш боловсруулалт, арчилгаа, ургац хураалтын үйл ажиллагааг технологит хугацаанд нь гүйцэтгэх |
ХХААХҮЯ |
Нутгийн захиргааны байгууллага, ААН |
2021 |
Хүрэх үр дүн: Ургац хураалтын үйл ажиллагаа хугацаандаа хийгдсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Үр тариа 389.3 мянган га, төмс 17.9 мянган га, хүнсний ногоо 9.6 мянган га, малын тэжээл 66.5 мянган га, тосны ургамал 40.0 мянган га, жимс, жимсгэнэ 7.0 мянган га, нийт 530.5 мянган га талбайд тариалалт хийнэ. |
||||||||||||
2.30. |
Эрчим хүчний салбарын нарийн мэргэжлийн ажилтны хүний нөөцийг бүрдүүлэх |
ЭХЯ |
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Эрчим хүчний салбарын нарийн мэргэжлийн хүний нөөцийн бүрдүүлэлт сайжирсан байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Өмнө нь ажиллаж байсан болон тэтгэвэрт гарсан ажиллах хүчний нөөцийн судалгааг гаргаж, давтан сургалтыг зохион байгуулан, шаардлагатай тохиолдолд ээлжид ажиллуулна. |
||||||||||||
2.31. |
Иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаад улсын хандив, хүмүүнлэгийн тусламжийг ил тод, хүртээмжтэй байдлаар зорилтот бүлэгт хүргэх ажлыг зохион байгуулах |
ОБЕГ |
ХНХЯ, ГХЯ |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Тусламжийн үйл ажиллагааг ил тод мэдээлсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Зорилтот бүлгийн иргэдийн нэн шаардлагатай хэрэгцээ, амьжиргааг дэмжихэд чиглэсэн тусламжийн үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажилласан байна. |
||||||||||||
2.32. |
Соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн шилдэг санаа, инновацын бүтээгдэхүүнийг дэмжиж соёл, урлагийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, уран бүтээлчдийг дэмжих |
СоЯ |
СУГ |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Соёл, урлагийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. |
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Соёл, урлагийг дэмжих сан, кино урлагийг дэмжих сангаар дамжуулан уран бүтээлч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. |
||||||||||||
2.33. |
Шинжлэх ухаан, инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, шинэ санаа, санаачилгыг дэмжин нийгмийн үйлчилгээнд нэвтрүүлж, бүх талын хамтын ажиллагааг дэмжих |
БШУЯ |
- |
2021-2024 |
Хүрэх үр дүн: Инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний тоо нэмэгдсэн байна.
|
|||||||
Хэрэгжүүлэх арга хэмжээ: /Шаталсан түвшин хамаарахгүй/ Орон нутаг, бүсийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ санал санаачилга, гарааны бизнесийг дэмжиж, инновацын хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зайн болон танхимын сургалтаар дамжуулан орон нутгийн иргэдэд инновацын талаар мэдлэг олгож, гарааны бизнес эрхлэх, хөгжүүлэх болон инновацын соёлыг түгээн дэлгэрүүлж, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, технологи, арга туршлагыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. |
Текст томруулах
A
A
A