- Нүүр
- Эрх зүйн акт
- Шуудангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 05 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шуудангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.12- 3.1.14 дэх заалт:
"3.1.12."шуудангийн үндсэн сүлжээ" гэж төрийн өмчийн оролцоотой, бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч шуудангийн сүлжээг;
3.1.13."шуудангийн үйлчилгээ" гэж үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг;
3.1.14."үйлчлүүлэгч" гэж шуудангийн үйлчилгээг авч байгаа иргэн, хуулийн этгээдийг."
2/6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт:
"6.1.5.шуудангийн үндсэн сүлжээ ашиглах эрх олгох, хяналт тавих журам батлах;"
3/7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт:
"7.1.8.олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах, олон улсын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;"
4/9 дүгээр зүйлийн 9.1.4- 9.1.6 дахь заалт:
"9.1.4.хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, зохицуулалтын баримт бичиг болон холбогдох журам батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;
9.1.5.шуудангийн харилцан холболтын журмыг баталж, хэрэгжилтийг хангуулах;
9.1.6.шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх;"
5/16 дугаар зүйлийн 16.3.5, 16.3.6 дахь заалт:
"16.3.5.өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах;
16.3.6.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх;"
6/17#zereg#1 дүгээр зүйлийн 17#zereg#1.2.3 дахь заалт:
"17#zereg#1.2.3.Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийг хариуцах."
7/19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг:
"19.2.Шуудангийн илгээмжийг үйлчлүүлэгчид хүргэх хугацаагаар нь ердийн, буухиа гэсэн зэрэглэл тогтооно."
8/25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг:
"25.3.Үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркыг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар батална."
2 дугаар зүйл.Шуудангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "хууль тогтоомж нь" гэсний дараа "Иргэний хууль," гэж, 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтын "ажиллагаа" гэсний дараа "аюулгүй," гэж, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын "цаг үеийн" гэсний өмнө "хүн амд шуудан, хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах," гэж, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн "тээврийн буудал," гэсний дараа "орон нутгийн замын пост, гүүр," гэж, 17#zereg#1 дүгээр зүйлийн 17#zereg#1.1.2 дахь заалтын "журмын дагуу" гэсний дараа "үйлчлэгчдэд ижил нөхцөлөөр" гэж, 19 дүгээр зүйлийн гарчгийн "төрөл" гэсний дараа ", зэрэглэл" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Шуудангийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь заалт:
"3.1.4."захидал" гэж тодорхой этгээдэд хаягласан, дугтуйлсан болон дугтуйлаагүй гар бичмэл, хэвлэмэл баримт бичиг агуулсан шуудангийн илгээмжийг;
3.1.5."боодол" гэж тодорхой этгээдэд хаягласан, эд зүйлс агуулсан битүүмжлэгдсэн шуудангийн илгээмжийг;"
2/3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт:
"3.1.8."шуудангийн хайрцаг" гэж шуудангийн илгээмжийг цуглуулах, хүргэхэд ашиглах зориулалтаар тодорхой цэгт байрлуулсан хэрэгслийг;"
3/3 дугаар зүйлийн 3.1.10, 3.1.11 дэх заалт:
"3.1.10."шуудангийн нэгдсэн код" гэж үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо, эсхүл тоо, үсгийн хосолсон илэрхийллийг;
3.1.11."шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч" гэж шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч байгууллагыг;"
4/7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт:
"7.1.5.үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;"
5/10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалт:
"10.2.2.үйлчлэгчийн боловсруулсан аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хот, тосгоны доторх шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг тухайн шатны Засаг дарга."
6/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:
"14.1.Үйлчлэгч нь Зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болно."
7/21 дүгээр зүйл:
"21 дүгээр зүйл.Улс хоорондын шуудангийн илгээмж
21.1.Улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
21.2.Улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарна."
8/24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт:
"24.1.1.Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасан галт зэвсэг, сум, байлдааны зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан химийн хорт болон аюултай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;"
9/24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт:
"24.1.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1, 3.1.4-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд;"
10/25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг:
"25.2.Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл."
4 дүгээр зүйл.Шуудангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн гарчгийг "Шуудангийн төрөл" гэж, мөн зүйлийн 4.3 дахь хэсгийн "тогтооно" гэснийг "баталж мөрдүүлнэ" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын "бүсчлэлийн" гэснийг "шуудангийн нэгдсэн" гэж, 7 дугаар зүйлийн гарчгийн "Засгийн газрын гишүүний" гэснийг "төрийн захиргааны байгууллагын" гэж, мөн зүйлийн 7.1 дэх хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтын "Засгийн газрын гишүүн" гэснийг "төрийн захиргааны байгууллага" гэж, 7 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 7.1 дэх хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтын "эрхэлсэн" гэснийг "хариуцсан" гэж, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын "бодлого боловсруулж хэрэгжүүлэх" гэснийг "журам баталж, хэрэгжүүлэх" гэж, 11 дүгээр зүйлийн гарчгийг "Шуудангийн сүлжээний ашиглалт" гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "20 дугаар зүйлд заасан" гэснийг "9.1.6-д заасны дагуу тогтоосон" гэж, 13 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 13.2 дахь хэсгийн "Электрон" гэснийг "Цахим" гэж, 13.1, 13.2 дахь хэсгийн "электрон" гэснийг "цахим" гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "орон нутгийн" гэснийг "аймаг, нийслэл, сум, дүүрэг," гэж, 16 дугаар зүйлийн 16.3.3 дахь заалтын "журмын" гэснийг "шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа" гэж, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн "6.1.3-т" гэснийг "7.1.7-д" гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтын "Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт" гэснийг "үндэсний болон гадаад валют" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтын дугаарыг "6.1.6" гэж, 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын дугаарыг "7.1.9" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын дугаарыг "9.1.7" гэж, 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалтын дугаарыг "16.3.7" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын "шуудангаар" гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын "шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс," гэснийг, Зургадугаар бүлгийн гарчгийн ", хүргэх хугацаа" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Шуудангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A