A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 104

Улаанбаатар хот

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3 дахь заалт, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг" гэснийг "5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН