A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн)-т, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН