A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан холбогдох дүрэм, журам, зааварт өөрчлөлт оруулах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл цахимаар хүргүүлж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагад тус тус үүрэг болгосугай.

4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, даатгуулагч (иргэн)-ийг хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймаг, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 448

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43.4 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн мэдээллийн нэгдсэн санд даатгуулагчийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийг цахимаар хүргүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг цахимаар хүргүүлж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т тус тус үүрэг болгосугай.

3.Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, аймаг, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт тус тус үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА