- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (эдийн засгийн бодлогын зөвлөл)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 64
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 34
Улаанбаатар хот
ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эдийн засгийн бодлогын чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах үүрэг бүхий Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 1 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2025 оны 24 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны орон тооны хязгаарыг 5 байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоолын 2-т заасан Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын 2025 оны төсөвт тусгаж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
