- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 94
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.3, 269.3, 269.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, нөхөн төлүүлэх, санхүүжүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
