- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дүрэм)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 100
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг хавсралтаар ёсоор шинэчлэн баталсугай.
2. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 21 дүгээр хавсралтын "Сангийн яамны ажилтан (орон тооны)" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний томилсон албан хаагч" гэж өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 342
Улаанбаатар хот
БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ, САЙДЫН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 342 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.2, 29.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2023 оны 196 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 15 дугаар тогтоолоор тус тус өөрчилсөн)
(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 15 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3. Энэ тогтоолын 2-т заасан Ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны зардалд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны батлагдсан төсвийн багцын хүрээнд зохицуулан санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд, цаашид зохих журмын дагуу тооцож холбогдох төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн боомтын захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Сангийн яамны харьяанд" гэснийг "боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд" гэж өөрчилсүгэй.
5. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хилийн боомтын захиргааны үйл ажиллагааны дүрэм"-ийн 2.1.3 дахь дэд заалтын "Хилийн боомтын үндэсний зөвлөлийг" гэснийг "Боомтын сэргэлтийн Үндэсний хороог" гэж, 2.2 дахь заалт, 3.8.1 дэх дэд заалтын "Хилийн боомтын үндэсний зөвлөлд" гэснийг "Боомтын сэргэлтийн Үндэсний хороонд" гэж, 3.6 дахь заалт, 3.8.5 дахь дэд заалтын "Хилийн боомтын үндэсний зөвлөлийн" гэснийг "Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны" гэж, 3.10 дахь заалтын "санхүү, төсвийн асуудал" гэснийг "боомтын сэргэлтийн асуудал" гэж тус тус өөрчилсүгэй.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар, "Дүрэм шинэчлэн батлах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2023 оны 196 дугаар тогтоолоор өөрчилсөн)
Текст томруулах
A
A
A
