A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРМЫН ХАВСРАЛТЫГ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 105

Улаанбаатар хот

ЖУРМЫН ХАВСРАЛТЫГ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын хавсралтыг энэ тогтоолын хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 118

Улаанбаатар хот

ЖУРМЫН ХАВСРАЛТЫГ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын хавсралтыг энэ тогтоолын хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журмын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 105 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН