- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн/
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/92
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Шинжлэх ухааны газар /С.Мөнхбат/, Дээд боловсролын газар /Г.Батнэмэх/-т даалгасугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны "Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 492 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм", Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны "Магистр докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" А/370 дугаар тушаалын 5, 6 дугаар заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/409
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль шинэчлэн батлагдаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хавсралтад заасан дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын үйл ажиллагаанд мөрдөж буй захиргааны актыг хавсралт ёсоор хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэхүү тушаал баталсантай холбогдуулан холбогдох журмыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор батлуулахыг холбогдох нэгжийн дарга нарт, хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах, шинээр баталсан захиргааны хэм хэмжээний актыг хуулийн хугацаанд улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-д даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 сарын 06-ны өдрийн А/409 тушаалын хавсралт
А/Дээд боловсролын салбарын хүчингүй болгох захиргааны актын жагсаалт:
Б/Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хүчингүй болгох захиргааны актын жагсаалт:
--- оОо ---
Текст томруулах
A
A
A