A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Лицензийн гэрээ болон оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэх журам батлах тухай /ЗХХАЭ-ийн 2021 оны 14 дугаарт нийтлэгдсэн/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар А/67

Улаанбаатар хот

Лицензийн гэрээ болон оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэх журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Оюуны өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Лицензийн гэрээ болон оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Лицензийн гэрээ бүртгүүлэх тухай хүсэлт Л-1"-ийг хоёрдугаар, "Патентад хамаарах лицензийн гэрээ бүртгүүлэх тухай хүсэлт Л-2"-ийг гуравдугаар, "Лицензийн гэрээний мэдэгдэл Л-3"-ийг дөрөвдүгээр, "Барааны тэмдэгтийн лицензийн гэрээ бүртгэсэн тухай мэдэгдэл Л-4"-ийг тавдугаар, "Лицензийн гэрээ бүртгэсэн тухай мэдэгдэл Л-5"-ийг зургаадугаар, "Гэрээг бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл Л-6"-ийг долоодугаар, "Барааны тэмдэгт хамаарах нэмэлт лицензийн тухай мэдэгдэл Л-7"-ийг наймдугаар, "Патентад хамаарах нэмэлт лицензийн тухай мэдэгдэл Л-8"-ийг есдүгээр, "Барааны тэмдэгт хамаарах лицензийг цуцалсан тухай мэдэгдэл Л-9"-ийг аравдугаар, "Патентад хамаарах лицензийг цуцалсан тухай мэдэгдэл Л-10"-ийг арваннэгдүгээр, "Лиценз цуцалсан тухай мэдэгдэл Л-11"-ийг арванхоёрдугаар, "Аж үйлдвэрийн өмчийн ашиглалттай холбоотой гэрээ бүртгүүлэх тухай хүсэлт Г-1"-ийг арвангуравдугаар, "Гэрээ бүртгэсэн тухай мэдэгдэл Г-2"-ийг арвандөрөвдүгээр, "Зохиогчийн эрхийн бүтээл болон түүнд хамаарах эрхийн обьектын гэрээ бүртгүүлэх тухай хүсэлт Г-3"-ийг арвантавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д, үйл ажиллагаандаа мөрдөхийг Оюуны өмчийн газрын дарга /Б.Энхсүх/-д тус тус үүрэг болгосугай.

САЙД Х.НЯМБААТАР