A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ХАНГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Бүлэг: 1979
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ХАНГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дугаар сарын 08 -ны өдрийн

А/77 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 БАТЛАВ.

.....................................................................

.....................................................................

.....................................................................                                   

/эрх бүхий байгууллагын албан тушаалтан/

 

        Огноо: .......................                                                            

      БАТЛАВ.

                         ....................................................................

                        ....................................................................

                       ....................................................................

                          /төрийн болон төрийн бус байгууллага/

 

             Огноо: ........................

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ

ХАНГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

 

20.... оны .... сарын .... өдөр                                                                                                                                                                                                                                                                                                       Улаанбаатар хот

 

Энэхүү гэрээг нэг талаас _____________________________________________ /цаашид "хамгаалагч тал" гэх/ нөгөө талаас __________ регистрийн дугаартай _____________ _______________________________ /цаашид "хамтран хэрэгжүүлэгч" гэх/ нар /цаашид хамтад нь "Талууд" гэх Монгол Улсын Иргэний хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5, 6, 11, 23, 25 дугаар зүйл, Хууль зүйн Сайдын 2014 оны А/112 дугаар тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам", _________ дүүргийн прокурор, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч _______________________-ны   

                                                                                                                  /аль тохирохыг доогуур зурах/

20... оны ... сарын ...-ны өдрийн ..... дугаар тогтоол, захирамжийг тус тус үндэслэн харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

/аль тохирохыг доогуур зурах/

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээллийн нууцлалыг хангах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэн мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан этгээд /цаашид "хамгаалуулагч" гэх/-ийн амь бие, эрүүл мэнд, мэдээллийн аюулгүй байдлыг гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллахад энэхүү гэрээний зорилго оршино.

1.2.Талууд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хууль зүйн Сайдын 2014 оны А/112 дугаар тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-ын Хоёрдугаар зүйлийн 2.4, 2.5, 2.6 дахь хэсэгт заасан хэлбэрээр хамгаалуулагчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаална.

1.4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хамгаалуулагчийн мэдээллийг бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар мэдээллийн нууцлалыг хангах арга хэмжээ авч болно.

 

1.5.Талууд хамгаалуулагч болон хамгаалагч талын хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, программ хангамжийг бүрэн хангана.

 

Хоёр.Талуудын эрх, үүрэг

 

           2.1.Хамгаалагч дараах эрх эдэлнэ:

                        2.1.1.хамгаалуулагчийн болон хамгаалалтын арга хэмжээний мэдээлэл задрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран хэрэгжүүлэгч талд хууль ёсны шаардлага тавих, баталгаа гаргуулан авах;

                        2.1.2.хамгаалуулагч болон хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг гаргуулан авах;

            2.2.Хамгаалагч дараах үүрэг хүлээнэ:

                        2.2.1.эрх бүхий албан тушаалтны шийдвэрт нэмэлт, өөрчлөлт орсон, цуцлагдсан тохиолдолд хамтран хэрэгжүүлэгч талд даруй хүргүүлэх;

                        2.2.2.хамгаалуулагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авч, түүнтэй хүндэтгэлтэй, зөв боловсон, хуулийн хүрээнд харьцах.

           2.3.Хамтран хэрэгжүүлэгч эрх эдэлнэ:

                        2.3.1.эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар нэмэлт тодруулга хийх;

           2.4.Хамтран хэрэгжүүлэгч дараах үүрэг хүлээнэ:

                        2.4.1.эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээж авсан байгууллага нь шийдвэрт дурдсан хамгаалуулагч иргэний мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу нууцлах, задруулахгүй байх, баталгаа гаргах;

                        2.4.2.хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилт, хамгаалуулагчийн мэдээллийг авахаар сан мэдээллийн баазад нэвтрэх оролдлого хийсэн этгээдийн талаарх мэдээллийг хамгаалагч талд даруй мэдэгдэх, мэдээлэх;

                        2.4.3.програм хангамжид техникийн саатал үүссэн тохиолдолд хамгаалагч талд даруй мэдэгдэх.

 

Гурав.Хориглох зүйл

           3.1.Талууд дараах нөхцөл байдлыг үүсгэх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

                        3.1.1.шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хугацаа алдах;

                        3.1.2.хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой мэдээллийг бусдад дамжуулах, нийтлэх, мэдээлэх;

                        3.1.3.хувийн харилцаа тогтоох.

 

Дөрөв.Гэрээний хугацаа, түүнийг дуусгавар болгох

4.1.Энэхүү гэрээг хамтран хэрэгжүүлэгч байгууллага шийдвэрийг хүлээж авсан өдрөөс буюу 20 .... оны .... дугаар сарын ....-ны өдрөөс эхлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-т заасан үндэслэлээр хамгаалалтыг цуцлах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.

4.2.Хамгаалуулагч нь хамгаалагч талаас өгсөн аюулгүй байдлын хамгаалалтын заавар, зөвлөмж, хууль, журам болон энэхүү гэрээг 2 буюу түүнээс дээш удаа санаатайгаар зөрчсөн тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т заасныг үндэслэн цуцлуулах саналаа мөн хуулийн 20.2.2-т заасан эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, цуцлуулна.

Тав.Маргаан шийдвэрлэх

5.1.Талууд энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Зургаа.Бусад нөхцөл

6.1.Энэхүү гэрээг тус бүр 2 хувь үйлдэж, хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй болно.

6.2.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ.

6.3.Энэхүү гэрээгээр шууд зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

 

Гэрээ байгуулсан:

 

Хамгаалагч талыг төлөөлж:                                                                                                                                                                    Хамгаалуулагч талыг төлөөлж:

________________________________                                                                                                                                                                  ____________________________

________________________________                                                                                                                                                                      ____________________________