A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ БОЛОН ТУСГАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЛЭЭР ХАНГАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ГЭРЭЭ
Бүлэг: 1979
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ БОЛОН ТУСГАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЛЭЭР ХАНГАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ГЭРЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 04 дугаар сарын 08 -ны өдрийн

А/77 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ

БОЛОН ТУСГАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЛЭЭР ХАНГАХ ХАМГААЛАЛТЫН

АРГА ХЭМЖЭЭНИЙ ГЭРЭЭ

 

20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр                                                                      Улаанбаатар хот

 

Энэхүү гэрээг нэг талаас ___________________________________________ /цаашид "хамгаалагч тал" гэх/ нөгөө талаас ________________ регистрийн дугаартай _______________ овогт ________________-ын _______________ /цаашид "хамгаалуулагч" гэх/ нар Монгол Улсын иргэний хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5, 7, 12, 20-23 дугаар зүйл, Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2014 оны А/113 дугаар тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийг тусгай техник, хэрэгслээр хангах, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам", ___________________________________ дүүргийн прокурор, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ____________________-ны     /аль тохирохыг доогуур зурах/

20..... оны ..... сарын .....-ны өдрийн ..... дугаар тогтоол, захирамжийг тус тус үндэслэн харилцан /аль тохирохыг доогуур зурах/ тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэрэгжүүлэх, хамгаалуулагчийн амь бие, эрүүл мэндийг гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад энэхүү гэрээний зорилго оршино.

1.2.Талууд хуульд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

1.3.Хамгаалуулагч нь "Гэрч, хохирогчийг тусгай техник хэрэгслээр хангах, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-ын хоёрдугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тусгай техник, хамгаалах хэрэгслээр хангагдах бөгөөд тусгай техник, хэрэгслийг дангаар болон хамтатган хэрэглэх шийдвэрийг хамгаалагч тал шийдвэрлэнэ.

1.4.Хамгаалагч тал шаардлагатай тохиолдолд гэрээт харуул, хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллаж болно.

1.5.Гэрээт харуул, хамгаалалтын байгууллага нь Хууль зүйн сайдын 2014 оны А/113 дугаар тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийг тусгай техник, хэрэгслээр хангах, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд уг журамд заасан үүргийг /дохиолол хамгаалалтын төхөөрөмж, галын аюулын дохиолол, дүрсний хяналтын болон байршил тогтоох хэрэгсэл, хаалганы цахим болон хурууны хээ мэдрэгч цоож ашиглах/ гүйцэтгүүлнэ.

 

Хоёр.Хамгаалагч талын эрх, үүрэг

 

2.1.Хамгаалагч дараах эрх эдэлнэ:

2.1.1.хамгаалуулагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувийн мэдээ, мэдээллийг цуглуулах, хамгаалуулагчаас гаргуулан авах;

2.1.2.хамгаалуулагчид аюулгүй байдлыг хангах үүднээс хууль, журам, дүрэм, бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг дагаж мөрдөх болон бусад тодорхой чиглэлээр заавар, зөвлөмж өгөх, шаардлага тавих, баталгаа гаргуулан авах;

2.1.3.хамгаалуулагчид нэг бүрийн тусгай хэрэгсэл, техник, харилцаа холбооны хэрэгслийг хэрэглэх, ашиглах талаар зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах;

2.1.4.аюулын эрсдэлийн түвшин нэмэгдсэн, түүнчлэн хамгаалуулагчийн ажлын болон орон байр, автомашин гадны халдлага, довтолгоонд өртсөн, өртөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд ажлын болон орон байр, автомашинд аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх техник тоног төхөөрөмж суурилуулах;

2.1.5.хамгаалуулагчийн гэр орон, ажлын байранд нэвтэрч, хамгаалуулагчийн хэрэглэж буй тусгай хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт, засвар үйлчилгээг хийх, шаардлагатай бол солих.

 

2.2.Хамгаалагч дараах үүрэг хүлээнэ:

2.2.1.хамгаалуулагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авч, түүнтэй хүндэтгэлтэй, зөв боловсон, хуулийн хүрээнд харьцах;

2.2.2.хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлэл учирсан, учирч болзошгүй тохиолдолд гэмт хэргийн шинжтэй бол мөрдөгчид нэн даруй мэдэгдэж, шалгуулах;

2.2.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан "Урьдчилан сануулах" аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мөрдөгчид санал хүргүүлэх;

2.3.Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник, хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслийг шаардлагатай үед хэрэглэхээс бусад тохиолдолд зориулалтын бусаар ашиглах, оролдох, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан талаараа хамгаалагч талд мэдэгдээгүйн улмаас  шаардлагатай үед хэрэглэхэд ажиллахгүй болсон хамгаалуулагчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн хор хохирлыг хамгаалагч тал хариуцахгүй.

 

Гурав.Хамгаалуулагчийн эрх, үүрэг

           3.1.Хамгаалуулагч дараах эрх эдэлнэ:

 

3.1.1.хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авах;

3.1.2.гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу туслалцаа авах;

3.1.3.хамгаалагч талд эрх, үүргээ биелүүлэх талаар шаардлага тавих;

3.1.4.хамгаалуулагч нь хувийн хамгаалалтын хэрэгслийг биедээ авч явах

3.2. Хамгаалуулагч дараах үүрэг хүлээнэ:

3.2.1.Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, хамгаалагч талаас өгсөн тусгай техник, хэрэгслийг ашиглах, хадгалах, бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй байдлаа хамгаалах талаарх зааварчилгаа, зөвлөмж, гэрээтэй танилцаж, биелүүлэх;

3.2.2.хамгаалагч талд гэр бүл, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, найз нөхдийн талаарх мэдээллийг саадгүй гаргаж өгөх;

3.2.3.Хамгаалагч талд хаанаас, ямар аюул заналхийлэл учирсан, учирч болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргаж өгөх, цаашид нөхцөл байдлыг тухай бүр мэдэгдэх;

3.2.4.хамгаалагч талаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

3.2.5.тусгай техник, хэрэгслийг үрэгдүүлсэн, ямар нэгэн гэмтэл, эвдрэл үүссэн тохиолдолд оролдохгүй байж хамгаалагч талд нэн даруй мэдэгдэх;

3.2.6.хамгаалагч талаас өгсөн зааварчилгааны дагуу хамгаалалтын хэрэгсэл хэрэглэсэн тухайгаа хамгаалагч талд бичгээр даруй мэдэгдэх;

3.2.7.хамгаалуулагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд, өмгөөлөгч нь хамгаалалтын арга хэмжээний талаарх нууцлалыг чандлан сахих, бусдад задруулахгүй байх, баталгаа гаргах;

3.2.8.Хамгаалуулагч нь тусгай техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажиллах хэвийн горимыг алдагдуулахгүй байж, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тусгай техник, хэрэгслийг эвдэлсэн, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн төлнө.

 

Дөрөв.Хориглох зүйл

 

4.1.Талууд дараах нөхцөл байдал үүсгэх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

4.1.1.хамгаалалтын арга хэмжээний талаарх мэдээллийг бусдад дамжуулах, задруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх;

4.1.2.тусгай техник, хэрэгслийг бусдад дамжуулах, барьцаанд тавих, худалдах, шаардлагатайгаас бусад тохиолдолд оролдох, эд ангийг салгах;

4.1.3.хамгаалагч талаас тавьж олгосноос өөр тусгай хэрэгсэл ашиглах;

4.1.4.тусгай техник, хэрэгслийг зориулалтын бусаар хэрэглэх;

4.1.5.хамгаалалтын арга хэмжээ үргэлжлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх;

4.1.6.талууд хувийн харилцаа тогтоох.

 

Тав.Гэрээний хугацаа, түүнийг дуусгавар болгох

 

5.1.Гэрээ 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-т заасан үндэслэлээр хамгаалалтыг цуцлах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

5.2.Хамгаалуулагч нь хамгаалагч талаас өгсөн аюулгүй байдлын хамгаалалтын заавар, зөвлөмж, хууль, журам болон энэхүү гэрээг 2 буюу түүнээс дээш удаа санаатайгаар зөрчсөн тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т заасныг үндэслэн цуцлуулах саналаа мөн хуулийн 20.2.2-т заасан эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, цуцлуулна.

5.3.Шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тодорхой хугацаагаар сунгаж болно. Энэ хугацаа нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан үндэслэлээр хамгаалалтын арга хэмжээг цуцалсан хугацаанаас хэтрэхгүй байна.

 

Зургаа.Маргаан шийдвэрлэх

 

6.1.Талууд энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

Долоо.Гэрээний хавсралт

 

            7.1.Нэг бүрийн тусгай хэрэгсэл, тусгай техник хэрэгслийг ашиглах талаар хамгаалуулагчид өгсөн зааварчилгаа нь энэхүү гэрээний хавсралт байна. Энэ нь гэрээний салшгүй хэсэг байна.

 

Найм.Бусад

 

8.1.Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж, хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй болно.

8.2.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ.

8.3.Энэхүү гэрээгээр шууд зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

 

 

Гэрээ байгуулсан:

 

 

Хамгаалагч талыг төлөөлж:                                                 Хамгаалуулагч талыг төлөөлж:

________________________________                                ________________________________

________________________________                                ________________________________

 

Хаяг:                                                                                       Хаяг:

Утас:                                                                                       Утас:

Факс:                                                                                       Факс:

Цахим хаяг:                                                                           Цахим хаяг:

 

Гэрч, хохирогчийг нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник, хэрэгслээр хангах хамгаалалтын арга хэмжээний гэрээний хавсралт

 

НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГА

 

20... оны ... сарын ...-ны өдөр                                                                          Улаанбаатар хот

 

_____________________________________________________________________ би 20... оны ... сарын ... өдөр байгуулсан ... тоот гэрээний дагуу эрүүгийн ______________ дугаар хэргийн гэрч /хохирогч, ГХХТХ-ийн 5.4-т заасан иргэн/ __________________ овогт _______________________-ны _________________________-д нэг бүрийн тусгай хэрэгсэл _______________________________________________________________________________/нэршлийг бичих/-ийг хэвийн ажиллагаатай хүлээлгэн өгч, ашиглах зааварчилгыг 20... оны ... сарын ...-ны өдрийн ... цаг ... минутад  өгөв. Үүнд:

 

1.Нэг бүрийн тусгай хэрэгслийг ашиглах

1.1.Тусгай хэрэгслийг бусдад шилжүүлэхгүй, мэдэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэхэд хялбар газар авч явна.

1.2.Тусгай хэрэгслийг хадгалахдаа /гэр орон/ хүүхэд болон бусад гэр бүлийн гишүүд оролдох, хүрэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлж, өөрт нь аюул заналхийлэл учирсан, учирч болзошгүй тохиолдолд хэрэглэнэ.

1.3.Хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл бүхий нөхцөл байдал илэрсэн тохиолдолд халдагч /заналхийлэгч/ этгээдийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор олгогдсон тусгай хэрэгслээс аль тохирохыг сонгож хэрэглэнэ. /заналхийлэгч этгээдийн довтолгоо зогссон тохиолдолд үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглох, аль болох зугтаах, хамгаалагч талд даруй мэдэгдэх/

1.4.Санамсар, болгоомжгүйгээр нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийн цацах товч дарагдсан, гартаа хүргэсэн тохиолдолд нүдэндээ гараа хүргэхгүй байх, нүдэнд хүрсэн тохиолдолд яаралтай хүйтэн усаар угаах, өрөө, тасалгаанд нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийг цацсан тохиолдолд цонх, салхивчийг онгойлгож агааржуулах. 

2.Хориглох зүйлс

2.1.Тусгай хэрэгслийг жирэмсэн болон бие махбодийн хөгжлийн бэрхшээлтэй нь илт мэдэгдэж байгаа, насанд хүрээгүй болох нь тодорхой мэдэгдэж байгаа этгээдэд хэрэглэх;

2.2.Цахилгаан бороохойг нүүр болон биеийн ил хэсэгт, нэг байрлалд 5 секундээс илүү хугацаагаар хэрэглэх;

2.3.Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийг 1 метрээс хол зайд хэрэглэх, салхины өөдөөс цацах, албан тасалгаанд хэрэглэх;

2.4.Халдагч этгээд /заналхийлэгч/-ийн идэвхгүй болон үг хэлээр доромжилсон үйлдлийн эсрэг олгогдсон нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх;

2.5.Хамгаалуулагч нь аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын нөхцөлөөс бусад байдалд тусгай хэрэгслийг хэрэглэх.

 

3.Хүлээх хариуцлага

3.1.Зааварчилгааны 2.5-д заасан заалтыг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.

 

 

ЗААВАРЧИЛГАА ӨГСӨН:

                        _____________________ албан тушаалтай

                        _____________________ цолтой                                  /                             /

 

 

ЗААВАРЧИЛГААТАЙ ТАНИЛЦСАН:

                        ______________________                                              /                            /

Гэрч, хохирогчийг нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник, хэрэгслээр хангах

хамгаалалтын арга хэмжээний гэрээний хавсралт

 

ТУСГАЙ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГА

 

20... оны ... сарын ...-ны өдөр                                                                       Улаанбаатар хот

 

_____________________________________________________________________ би 20... оны ... сарын ... өдөр байгуулсан ... дугаартай гэрээний дагуу эрүүгийн ______________ дугаар хэргийн гэрч /хохирогч, ГХХТХ-ийн 5.4-т заасан иргэн/ __________________ овогт _______________________-ны _____________________-д ____________________________________________________________________________________________________________/нэршлийг бичих/ тусгай техник, хэрэгслийг зориулалтын дагуу хэвийн ажиллагаатай хүлээлгэн өгч, ашиглах зааварчилгыг 20... оны ... сарын ...-ны өдрийн ... цаг ... минутад  өгөв. Үүнд

1.Тусгай техник, хэрэгслийг ашиглах

1.1.Тусгай техник хэрэгслийг бүрэн бүтэн байдлыг хангаж, байрлуулсан газрыг өөрчлөхгүй байх, байнгын ажиллагааны горимд /асаалттай, цэнэгтэй/ байлгах;

1.2.Тусгай техник, хэрэгслийн ажиллагааны горим алдагдсан, ажиллагаагүй болсон, бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд хамгаалагч талд нэн даруй мэдэгдэх, шийдвэрлүүлэх;

1.3.Аюул заналхийлэл учирсан, учирч болзошгүй тохиолдолд тусгай техник, хэрэгсэл /байршил тогтоогч/-ийн "SOS" товч дээр чичрэх хөдөлгөөн мэдрэгдэх хүртэл хугацаанд дарах.

/Дарснаар удирдлагын төв болон хамгаалалтын ажилтанд таны байгаа газар, ойр болж байгаа зүйлсийн, ярианы талаарх дуу чимээний мэдээлэл очно/

2. Хориглох зүйлс

2.1.Тусгай техник, хэрэгслийг салгах, оролдох, норгох зэрэг үйлдэл хийх;

2.2.Хамгаалалтын арга хэмжээ болон тусгай техник, хэрэгслийн талаарх мэдээллийг бусдад задруулах;

2.3.Шаардлагагүй тохиолдолд "SOS" товч, бусад товчийг дарах;

2.4.Суурилуулсан тусгай техник, хэрэгслийн байршил, харах өнцгийг өөрчлөх.

3. Хүлээх хариуцлага

3.1.Хамгаалуулагчийн үүргээ биелүүлээгүй /тусгай техник, хэрэгслийг асаах, цэнэглэх, хамгаалуулагчийн буруутай үйлдлээс төхөөрөмжийн ажиллагааны горим алдагдсан, ажиллагаагүй болсон, энэ талаар мэдсээр байж хамгаалагч талд мэдэгдэхгүй/-гээс тухайн нөхцөл байдалд хамгаалуулагчид эрсдэл, хохирол учирвал хамгаалагч тал хариуцахгүй.

 

ЗААВАРЧИЛГА ӨГСӨН:

                        _____________________ албан тушаалтай

                        _____________________ цолтой                         /                             /

 

ЗААВАРЧИЛГАТАЙ ТАНИЛЦСАН:

                        ______________________                                    /                            /