- Нүүр
- Эрх зүйн акт
- ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ АЮУЛГҮЙ ГАЗАРТ ТҮР БАЙРЛУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дугаар сарын 08 -ны өдрийн
А/77 тушаалын гуравдугаар хавсралт
БАТЛАВ. ..................................................................... ..................................................................... ..................................................................... /эрх бүхий байгууллагын албан тушаалтан/
Огноо: ....................... | БАТЛАВ. .................................................................... .................................................................... .................................................................... /төрийн болон төрийн бус байгууллага/
Огноо: ........................ |
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ АЮУЛГҮЙ ГАЗАРТ
ТҮР БАЙРЛУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
20.... оны .... сарын .... өдөр № Улаанбаатар хот
Энэхүү гэрээг нэг талаас _____________________________________________ /цаашид "хамгаалагч тал" гэх/ нөгөө талаас __________ регистрийн дугаартай _____________ ________________________________ /цаашид "хамтран хэрэгжүүлэгч" гэх/ нар /цаашид хамтад нь "Талууд" гэх Монгол Улсын Иргэний хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5, 6, 13, 18, 23, 25 дугаар зүйл, Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 20... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаар тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам", _________ дүүргийн прокурор, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч /аль тохирохыг доогуур зурах/ _______________________-ны 20 ... оны ... сарын ... -ны өдрийн ...... дугаар тогтоол, захирамжийг тус тус үндэслэн харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. /аль тохирохыг доогуур зурах/
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэн мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан этгээд /цаашид "хамгаалуулагч" гэх/-ийн амь бие, эрүүл мэнд, сэтгэл санааг гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох, хамгаалах байрыг хангах, ашиглах чиглэлээр хамтран ажиллахад энэхүү гэрээний зорилго оршино.
1.2.Талууд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.
1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан "Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-ыг хэрэгжүүлэн хамгаалуулагчийг хамгаалах байранд байрлуулж аюулгүй байдлыг ханган хамгаална.
1.4.Талууд хамгаалуулагч болон хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
1.5.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7.2 дахь хэсэгт зааснаар хамгаалалтад шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Хоёр.Хамгаалагчийн эрх, үүрэг
2.1.Хамгаалагчийн эрх
2.1.1.хамгаалуулагчийн болон хамгаалалтын арга хэмжээний мэдээлэл задрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран хэрэгжүүлэгч талд хууль ёсны шаардлага тавих, баталгаа гаргуулан авах;
2.1.2.хамгаалуулагч болон хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг гаргуулан авах;
2.2.Хамгаалагчийн үүрэг
2.2.1.эрх бүхий албан тушаалтны шийдвэрт нэмэлт, өөрчлөлт орсон, цуцлагдсан тохиолдолд хамтран хэрэгжүүлэгч талд даруй хүргүүлэх;
2.2.2.хамгаалуулагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авч, түүнтэй хүндэтгэлтэй, зөв боловсон, хуулийн хүрээнд харьцах;
2.2.3.аюулын эрсдэлийн түвшин нэмэгдсэн, түүнчлэн хамгаалах байр, хамгаалуулагчийн орон байр, автомашин гадны халдлага, довтолгоонд өртсөн, өртөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд хамгаалах байранд аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх техник тоног төхөөрөмж суурилуулах.
Гурав.Хамтран хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг
3.1.Хамтран хэрэгжүүлэгчийн эрх
3.1.1.эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар нэмэлт тодруулга хийх;
3.2.Хамтран хэрэгжүүлэгчийн үүрэг
3.2.1.хамгаалуулагч иргэний мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу нууцлах, задруулахгүй байх, баталгаа гаргах;
3.2.2.хамгаалагч талаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
3.2.3.хамгаалах байранд гарсан хамгаалуулагчтай холбоотой асуудлыг хамгаалагч талд даруй мэдэгдэх;
3.2.4.гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан туслалцааг хамгаалуулагчид үзүүлэх.
Дөрөв.Хориглох зүйл
4.1.Талууд дараах нөхцөл байдал үүсгэх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
4.1.1.талууд хамгаалалтын арга хэмжээний талаарх мэдээллийг бусдад дамжуулах, задруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх;
4.1.2.хамгаалах байранд хууль, журамд заасан хориглосон үйл ажиллагаа явуулах;
4.1.3.хувийн харилцаа тогтоох.
Тав.Гэрээний хугацаа, түүнийг дуусгавар болгох
5.1.Энэхүү гэрээг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-т заасан үндэслэлээр хамгаалалтыг цуцлах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.
5.2.Хамгаалуулагч нь хамгаалагч талаас өгсөн аюулгүй байдлын хамгаалалтын заавар, зөвлөмж, хууль, журам болон энэхүү гэрээг 2 буюу түүнээс дээш удаа санаатайгаар зөрчсөн тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т заасныг үндэслэн цуцлуулах саналаа мөн хуулийн 20.2.2-т заасан эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, цуцлуулна.
Зургаа.Маргаан шийдвэрлэх
6.1.Талууд энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
Долоо.Бусад нөхцөл
7.1.Энэхүү гэрээг тус бүр 2 хувь үйлдэж, хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй болно.
7.2.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ;
7.3.Энэхүү гэрээгээр шууд зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ХАМГААЛАГЧ ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ: ХАМГААЛАХ БАЙРЫГ ТӨЛӨӨЛЖ:
_____________________ _______________________
Текст томруулах
A
A
A