A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ АЮУЛГҮЙ ГАЗАРТ ТҮР БАЙРЛУУЛАХ ХАМГААЛАЛТАД АВАХ ГЭРЭЭ
Бүлэг: 1979
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ АЮУЛГҮЙ ГАЗАРТ ТҮР БАЙРЛУУЛАХ ХАМГААЛАЛТАД АВАХ ГЭРЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дугаар сарын 08 -ны өдрийн

А/77 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

 

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ АЮУЛГҮЙ  ГАЗАРТ ТҮР

БАЙРЛУУЛАХ ХАМГААЛАЛТАД АВАХ ГЭРЭЭ

 

20... оны ... сарын ...-ны өдөр                                                    ____________хот, аймаг

 

Энэхүү гэрээг нэг талаас ______________________________________________ /цаашид "хамгаалагч тал" гэх/ нөгөө талаас __________ регистрийн дугаартай _____________ овогт _____________-ын __________ /цаашид "хамгаалуулагч" гэх/ нар Монгол Улсын Иргэний хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5, 6, 13, 17, 18, 20-24 дүгээр зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан "Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам", _________ дүүргийн прокурор, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч /аль тохирохыг доогуур зурах/ _____________-ны 20... оны ... сарын ...-ны өдрийн ..... дугаар тогтоол, захирамжийг тус тус үндэслэн харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. /аль тохирохыг доогуур зурах/

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 20... оны ... -р сарын ... -ны өдрийн ... дугаар тушаалаар баталсан "Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-д заасны дагуу хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэн хамгаалуулагчийн амь нас, бие, эрүүл мэндийг гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсооход энэхүү гэрээний зорилго оршино.

1.2.Талууд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

1.3.Хамгаалуулагчийг хамгаалах болон тусгай хамгаалах байранд байрлуулж хамгаална.

1.4.Хамгаалуулагчийн зөвшөөрснөөр хамгаалалтын ажиллагаанд түүний орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, харилцаа холбоог ашиглаж болно.

1.5.Хамгаалуулагч нь гэр орон /аюулгүй газар/ болон хамгаалах байрнаас урьдчилан мэдэгдэхгүйгээр дур мэдэн гарснаас гадны халдлага, довтолгоонд өртсөн тохиолдолд хамгаалагч тал хариуцахгүй.

Хоёр.Хамгаалагчийн эрх, үүрэг

2.1.Хамгаалагчийн эрх

2.1.1.Монгол Улсын хууль, дүрэм, журам, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг биелүүлэхийг хамгаалуулагчаас шаардах;

2.1.2.хамгаалуулагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувийн  мэдээ, мэдээллийг цуглуулах, гаргуулан авах;

2.1.3.хамгаалуулагчид аюулгүй байдлыг нь хангах үүднээс тодорхой чиглэлээр заавар, зөвлөмж өгөх, шаардлага тавих, баталгаа гаргуулан авах;

2.1.4.хамгаалуулагчаас уулзах иргэд, оролцох арга хэмжээ, бусад нөхцөл байдлыг тусгасан мэдээллийг урьдчилж авах;

2.1.5.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж байх явцад хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэл бүхий шинэ нөхцөл байдал, бусад нөхцөл байдал илэрсэн тохиолдолд хамгаалах байрыг солих;

2.1.6.аюулын эрсдэлийн түвшин нэмэгдсэн, хамгаалах байр, хамгаалуулагчийн орон байр, автомашин гадны халдлага, довтолгоонд өртсөн, өртөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд орон байр, автомашинд аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх техник тоног төхөөрөмж суурилуулах;

2.2.Хамгаалагчийн үүрэг

2.2.1.хамгаалуулагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авч, түүнтэй хүндэтгэлтэй, зөв боловсон, хуулийн хүрээнд харьцах;

2.1.2.хамгаалуулагчийг хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээллээр хангах.

Гурав.Хамгаалуулагчийн эрх, үүрэг

3.1.Хамгаалуулагчийн эрх:

3.1.1.хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авах;

3.1.2.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу туслалцаа авах;

3.1.3.хамгаалагч талд эрх, үүргээ биелүүлэх талаар шаардлага тавих;

3.2.Хамгаалуулагчийн үүрэг:

3.2.1.Монгол Улсын хууль, журам, дүрэм, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, хамгаалагч талаас өгсөн заавар, зөвлөмжтэй танилцаж, биелүүлэх;

3.2.2.хамгаалагч талд гэр бүл[1], гэр бүлийн гишүүн[2], төрөл[3], садангийн[4] хүн, найз нөхдийн талаарх мэдээллийг саадгүй гаргаж өгөх;

3.2.3.хамгаалагч талд хаанаас, ямар аюул заналхийлэл учирсан, учирч болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргаж өгөх, цаашид нөхцөл байдлыг тухай бүр мэдэгдэх;

3.2.4.хамгаалагч талаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

3.2.5.гэр орон /аюулгүй газарт/ болон хамгаалах байрнаас урьдчилан мэдэгдэхгүйгээр дур мэдэн гарахгүй байх;

3.2.6.хамгаалуулагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд, өмгөөлөгч нь хамгаалалтын арга хэмжээний талаарх нууцлалыг хамгаалах, бусдад задруулахгүй байх, баталгаа гаргах;

Дөрөв.Хориглох зүйл

4.1.Талууд дараах нөхцөл байдал үүсгэх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

4.1.1.хамгаалалтын арга хэмжээний талаарх мэдээллийг бусдад дамжуулах, задруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх;

4.1.2.хамгаалалтын арга хэмжээний үеэр согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх;

4.1.3.үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газар /зах, баар/ зорчих,олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, оролцох;

4.1.4.хувийн харилцаа тогтоох.

 

Тав.Гэрээний хугацаа, түүнийг дуусгавар болгох

5.1.Биечилсэн хамгаалалтын арга хэмжээг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан үндэслэлээр хамгаалалтыг цуцлах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.

5.2.Хамгаалуулагч нь хамгаалагч талаас өгсөн аюулгүй байдлын хамгаалалтын заавар, зөвлөмж, хууль, журам болон энэхүү гэрээг 2 буюу түүнээс дээш удаа санаатайгаар зөрчсөн тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т заасныг үндэслэн цуцлуулах саналаа мөн хуулийн 20.2.2-т заасан эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, цуцлуулна.

Зургаа.Маргаан шийдвэрлэх

6.1.Талууд энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Долоо.Гэрээний хавсралт

7.1.Хамгаалуулагч нь явах чиглэл, оролцох арга хэмжээний талаараа энэхүү гэрээний хавсралт маягтын дагуу бичгээр өгнө. Энэ нь гэрээний салшгүй хэсэг байна. 

Найм.Бусад нөхцөл

8.1.Энэхүү гэрээг тус бүр 2 хувь үйлдэж, хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй болно.

8.2.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ;

8.3.Энэхүү гэрээгээр шууд зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна

 

Гэрээ байгуулсан:

 

Хамгаалагч талыг төлөөлж:                                                        Хамгаалуулагч талыг төлөөлж:

_____________________________                              ____________________________

_____________________________                              _____________________________                 

Хаяг:                                                                                      Хаяг:

Утас:                                                                                      Утас:

Факс:                                                                                      Факс:

Цахим хаяг:                                                                          Цахим хаяг:

 

 


 


[1] Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар;

[2] Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар;

[3]Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар;

[4] Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар.