A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТОГТООЛ, ТУШААЛ

2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 13,А/57

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.13 дахь хэсгийг үндэслэн ТОГТООН/ТУШААХ нь:

1."Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга /Д.Даваа-Очир/, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир/ нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН  ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.БОЛД