- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- "ТӨРИЙН АРХИВААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ"-Г ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
"ТӨРИЙН АРХИВААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ"-Г ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2021 оны 3 дугаарсарын 12-ны өдөр
Дугаар А/24
Улаанбаатар хот
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Геологийн баримтын төв архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, "Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар, "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай. /АЕГ-ын даргын 2021 оны А/117 дугаар тушаалаар 4-р хавсралтыг хүчингүй болгосон/
2.Энэ тушаалыг зохих бүрдлийн хамт хугацаанд нь хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, төрийн архивын үйл ажиллагаанд мөрдүүлэх арга хэмжээ авахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын 2019 оны А/127 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.ЭНХБААТАР

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар А/68
Улаанбаатар хот
"ТӨРИЙН АРХИВААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ"-Г ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Геологийн баримтын төв архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, "Цаг уур, орчны шинжилгээний газрын архив, мэдээллийн сангаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар, "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалыг зохих бүрдлийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, төрийн архивын үйл ажиллагаанд мөрдүүлэх арга хэмжээ авахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар срын 12-ны өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.ЭНХБААТАР
Текст томруулах
A
A
A
