- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- "АРХИВЫН БАРИМТЫГ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД АШИГЛУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/25
Улаанбаатар хот
"АРХИВЫН БАРИМТЫГ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД АШИГЛУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Архивын баримтыг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалыг зохих бүрдлийн хамт хугацаанд нь хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, төрийн архивын үйл ажиллагаанд мөрдүүлж ажиллахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын 2016 оны А/65 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.ЭНХБААТАР
Текст томруулах
A
A
A
