- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар А/67
Улаанбаатар хот
МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар"-ыг нэгдүгээр хавсралтаар, Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тодорхойлолт"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Дотоодын мал эмнэлгийн гэрчилгээний загвар"-ыг гуравдугаар хавсралтаар, "Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг" дөрөвдүгээр хавсралтаар, "Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ"-г тавдугаар хавсралтаар, "Жижиг амьтны мал эмнэлгийн гэрчилгээ-"г зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.
2."Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газар /Б.Болдбаатар/-т даалгасугай.
3."Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааварт нэмэлт ѳѳрчлѳлт орсонтой холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны ѳдрийн А/51 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
