- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-"Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар А/39
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ыг 01 дүгээр, "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын хавсралт маягтыг 02 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж, хавсралтаар батлагдсан маягтыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Татварын хяналт шалгалт, арга зүйн газар /Б.Бадамцэцэг/, Мэдээллийн технологийн төв /М.Чойжилсүрэн/-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам" Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/264 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар А/70
Улаанбаатар хот
ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, Татварын улсын байцаагчийн үйлдэх "Нөхөн ногдуулалтын акт", "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт", "Илтгэх хуудас"-ны загвар маягтуудыг 2 дугаар хавсралтаар, үйлдэх баримт бичгийн хавсралт маягтуудыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж, батлагдсан үйлдэх баримт бичиг, хавсралт маягтуудыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын хяналт шалгалт, арга зүйн газар (Б.Бадамцэцэг), Мэдээллийн технологийн төв (Б.Алтанхуяг)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/94 дүгээр, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/40 дүгээр тушаалуудыг, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/43 тушаалын 6, 7, 8 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A
