A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журам"
Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр                     Дугаар A-41

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.4 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.9 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр батлагдсантай холбогдуулан "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

Хоёр.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга /Д.Эрдэнэбаяр/-д үүрэг болгосугай.

Гурав.Энэхүү тушаал батлагдсанаар Үндэсний хөгжлийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн "Журам батлах тухай" А-158 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.БАТЖАРГАЛ

/ЭЗХЯ-ны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02/871 тоот албан бичгийн дагуу хассан/