A

A

A

  • Нүүр
  • Улсын онцгой комисс
  • ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам"- /УОК-ын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5111 дүгээрт бүртгэв.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дугаар зүйлийн 271.1.4 , 28 дугаар зүйлийн 28.1.5, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комиссын гишүүд, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага, иргэн/хуулийн этгээдэд тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар /Г.Ариунбуян/, Цагдаагийн Ерөнхий газар /Ж.Болд/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Л.Гантулга/ нарт тус тус даалгасугай.

ДАРГА С. АМАРСАЙХАН