- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- "Эмнэлгийн хуудас олгох, хянах журам"

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/38
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Эмнэлгийн хуудасны бичилт, олголтыг цахим хэлбэрт шилжүүлж, ажил олгогч болон даатгуулагчид шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх, түүнд тавих хяналтыг боловсронгуй болгох зорилгоор "Эмнэлгийн хуудас олгох, хянах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Г.Саран/-д, тушаалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс /П.Мөнхтулга/-т, Мэдээллийн технологийн төв /Г.Хүрэлбаатар/-д тус тус даалгасугай.
3.Энэхүү журмыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЗОРИГТ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр
Дугаар А/04
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 3.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/38, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Журамд өөрчлөлт оруулах тухай" А/165 дугаар тушаалуудыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар (Б.Батсүх)-т даалгасугай.
ДАРГА Л.МӨНХЗУЛ
Текст томруулах
A
A
A
