- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/200
Улаанбаатар хот
Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6."г", "ж", "л", 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.16 дахьзаалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05.00-22.00 цагаар тогтоосугай.
2.Энэхүү захирамжийн 1-д заасан хязгаарын хүрээнд ажиллах цагийн хуваарийг дотоод журмаараа зохицуулан мөрдөж ажиллахыг хүнсний зах, худалдааны төвүүдийн удирдлагад даалгасугай.
3.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Р.Отгонжаргал/, дүүргийн Засаг дарга нарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Г.Хонгорзул/-т тус тус даалгасугай.
4.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Мөнгөншагай/-т даалгасугай.
5.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны "Цагийн хуваарь батлах тухай" А/505 дугаар захирамжийн хавсралтын Нарантуул трейд, Дүнжингарав, Хан талст, Маркет плейс менежмент, Гурван эвтэн, Барс импекс, Чингис трейд, МВС групп, Эрдэнэбулган, Юмт бөмбөгөр, Даян-Өндөр, Хүчит шонхор, Анко ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар А/177
Улаанбаатар хот
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалт, 22.5 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 1 дүгээр, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус тогтоосугай.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Д.Ганболд)-нд, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлахыг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар (Г.Хонгорзул)-т тус тус даалгасугай.
3.Энэ захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Б.Мөнгөншагай)-т даалгасугай.
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамж, "Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/250 дугаар захирамж, "Цагийн хязгаар тогтоох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/504 дүгээр захирамж, "Цагийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/1174 дүгээр захирамж, "Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар захирамж, "Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, "Захирамжид өөрчлөлт оруулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/739 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР
Текст томруулах
A
A
A
