A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТҮНЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 03

 Булаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр, нэг толгой малд дор дурдсанаар тогтоосугай.

Адуу – 300 төгрөг

Үхэр – 300 төгрөг

Тэмээ – 300 төгрөг

Хонь – 100 төгрөг

Ямаа – 100 төгрөг

2.Малын тоо толгойд оногдох албан татварыг холбогдох хууль, журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Д.Цогбаяр), татварын улсын байцаагч (Б.Пүрэвхүү) нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Навчаа)-д хариуцуулсугай.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, Захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТҮНЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 01

Булаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр, нэг толгой малд дор дурдсанаар тогтоосугай.

Адуу – 500 төгрөг

Үхэр – 500 төгрөг

Тэмээ –200 төгрөг

Хонь – 300 төгрөг

Ямаа – 500 төгрөг

2.Малын тоо толгойд оногдох албан татварыг холбогдох хууль, журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Д.Цогбаяр), татварын улсын байцаагч (Б.Пүрэвхүү) нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Б.Оргилмаа)-д хариуцуулсугай.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, Захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

5.Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХурлын хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ