- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАШБАЛБАР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ
ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 03-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 06
Дашбалбар уул
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.д, 25 дугаар зүйлийн 25.1 дэх, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Тогтоох нь:
1.Тус сумын малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуунд 1000, үхэрт 500, ямаанд 1500, хонинд 500, тэмээнд 0 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор хонин толгойд шилжүүлснээр 200 хүртэл малтай малчин өрхийн малын тоо толгойн албан татварыг "0" байхаар тогтоосугай.
3.Дашбалбар сумын үндсэн харьяат бус, өөр хаягийн харьяалалтай сумын нутаг дэвсгэрт мал нь байдаг тавиул малтай айл өрхийн малын тоо, толгойн албан татварыг тэмээ 0 төгрөг, адуу, үхэр, хонь, ямаа төрөл тус бүрт нь 2000 төгрөгөөр тус тус тогтоосугай.
ДАРГА М.БАТ-ОРГИЛ

ДОРНОД АЙМАГ ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 04
Дашбалбар сум
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 03 дугаар хурлаар баталсан Малын тоо, толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн заалтаар бүрдэл хангаж Хууль Зүй Дотоод Хэргийн сайдад хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Гансүх/-д хариуцуулсугай.
ХУРЛЫН ДАРГА М.БАТ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A
