A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ

БАЯНЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2 ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 6

Дунд-Урт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЭЭГ, ТОГТООХ ТУХАЙ

Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай Засаг дарга А.Даваадоржийн оргон барьсан, Татварын улсын байцаагч Д.Болдбаатарын мэдээллийг Хэлэлцээд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 22 дугаар зүйлийн 22.1.10, малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 62, 63, 64, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

Нэг. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.

Үүнд:

Тэмээ 500 төгрөг

Адуу 500 төгрөг

Үхэр 500 төгрөг

Хонь 300 төгрөг

Ямаа 300 төгрөг

Хоёр. Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцож, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

Гурав. Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулах иргэдэд сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга А.Даваадоржид даалгасугай.

Дөрөв. "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг Татварын улсын байцаагч Д.Болдбаатарт даалгасугай.

Тав. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хөдөөrийн хөгжил газрын бодлого байгаль орчны хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Д.ОД-ЭРДЭНЭ