- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ШИЛҮҮСТЭЙ СУМЫН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ
ШИЛҮҮСТЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ний өдөр
Дугаар 07
Балгатай
ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.
д/д | Татварын хэмжээ /төгрөгөөр/ | |||
1 | Адуу | Үхэр | Ямаа | Хонь |
500 | 400 | 300 | 200 |
2.Тогтоолыг хэрэгжүүлж хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга /А.Мөнхтулга/-д, даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Г.СЭРГЭЛЭН
Текст томруулах
A
A
A

