- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 32
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.20 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалт"-ын маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Б.Бат-Эрдэнэ/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Т.Гантулга/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/, Тагнуулын ерөнхий газар /П.Одонбаатар/-т тус тус даалгасугай.
ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР
Текст томруулах
A
A
A
