- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- СОНГУУЛЬ АЖИГЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 29
Улаанбаатар хот
СОНГУУЛЬ АЖИГЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.6 дахь хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1."Сонгууль ажиглах нийтлэг журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Сонгууль ажиглагчийн ёс зүйн дүрэм"-ийг 2 дугаар хавсралтаар, "Ажиглагчийн бүртгэл"-ийн маягтыг 3 дугаар хавсралтаар, "Гадаадын ажиглагч /орчуулагч/-ийн өргөдөл"-ийн маягтыг 4 дүгээр хавсралтаар, "Ажиглагчийн үнэмлэх"-ийн загварыг 5 дугаар хавсралтаар, "Гадаадын ажиглагчийн үнэмлэх"-ийн загварыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны сонгуулийн хороодод, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Д.Даваа-Очир/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн "Сонгууль ажиглах журам батлах тухай" 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР
Текст томруулах
A
A
A
