A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ

МЯНГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 2/11

Баянхошуу

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын д/ заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин өрх, мал бүхий иргэдийн малын тоо толгойд ногдуулах татварын хэмжээг 1 тэмээн толгойд 300 төгрөгөөр, 1 адуун толгойд 500 төгрөгөөр, 1 үхрийн толгойд 500 төгрөгөөр, 1 хонин толгойд 300 төгрөгөөр, 1 ямаан толгойд 300 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" тогтоолыг нийтэд сурталчилж, татвар ногдуулах, хураах ажлыг зохион байгуулан, орлогыг сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /М.Баатар/, Татварын улсын байцаагч /Д.Асенгүл/ нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж, улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баатарсүрэн/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Д.ААТАРСҮРЭН