A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ

ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 2/07

 Хар ус

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-н д заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёр дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нэг малын тоо толгойд ногдуулах татварын хувь хэмжээг тэмээ 500, адуу 800, үхэр 800, хонь 300, ямаа 500 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос 50 хонь, 50 ямаанд ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай.

3.Малын тоо толгойд ногдуулсан татвар хураах ажлыг жил бүр зохион байгуулж, татварын орлогыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу зарцуулах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /У.Цэрэнтогтох/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Б.Энхбат/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.ЭНХБАТ