A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН

БАРУУН-УРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 4/05

Баруун-Урт сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Тогтоох нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.

2.Малчин болон мал бүхий өрхөөс хөнгөлөлт үзүүлэх малын тоог хоёрдугаар хавсралтаар тогтоосугай.

3. Хуулийн хэрэгжилтийг хангуулан төсөвт төвлөрүүлэх орлогыг зариулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Ж.Жавхаатөгс/-д үүрэг болгосугай.

4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Т.ИХБАЯР