A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН

БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Дугаар 04 Эрдэнэ

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ БОЛОН ОТОР НҮҮДЭЛ

ЗОХИЦУУЛАХЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.1.2 ын "л" дэх заалт, 18.2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.10 дахь заалт 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4, 52.6 дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт "Төсвийн тухай хууль"-ийн 58 дугаар дугаар зүйл 58.4.5, 58.4.6 дахь заалт, Улсын Их Хурлын 2009 оны 39-р тогтоолоор баталсан "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-ын 3.1.2; 2010 оны 23-р тогтоолоор баталсан "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.4.1, 3.2.4.6, 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан " Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын 2.1.10, 2.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын "Бэлчээр ашиглалт болон отор нүүдэл зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Б.Туяасайхан/-д даалгасугай. 3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЗОЛБААТАР