- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАНМАНДАЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН
ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
Дугаар 16
2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр
Нуга
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" хэсэг, 18.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр дор дурдсанаар тогтоож баталсугай.
№ |
Малын төрөл |
Татварын хэмжээ /төгрөгөөр/ |
1 |
Тэмээ |
0 |
2 |
Адуу |
600 |
3 |
Үхэр |
500 |
4 |
Хонь |
300 |
5 |
Ямаа |
400 |
2.Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоосонтой холбогдуулан албан татвар төлөгчөөс ногдуулсан албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Г.Мягмаржав/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг холбогдох материалын хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын 10 хоногт багтаан хүргүүлэхийг сумын Засаг дарга /Г.Мягмаржав/-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Н.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A

