- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНЖАРГАЛАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМАГ
БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 03
Эрдэнэ
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай Засаг дарга Ө.Нямбаярын хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг сонсож хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий өрхийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.
Үүнд:
Тэмээ -0 төгрөг
Адуу – 500 төгрөг
Үхэр – 500 төгрөг
Хонь – 200 төгрөг
Ямаа – 200 төгрөг
2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн, малын тоо толгой албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулах, энэхүү тогтоолыг сумын нийт иргэдэд сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга /Ө.Нямбаяр/-т даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарын бичгийн дарга /Б.Туяасайхан/-д даалгасугай.
5.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЗОЛБААТАР

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаарсарын 25-ны өдөр
Дугаар 08
Эрдэнэ
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай Засаг дарга Ө.Нямбаярын хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг сонсож хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.
Үүнд:
Тэмээ -0 төгрөг
Адуу – 500 төгрөг
Үхэр – 500 төгрөг
Хонь – 200 төгрөг
Ямаа – 200 төгрөг
2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулах, энэхүү тогтоолыг сумын нийт иргэдэд сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга /Ө.Нямбаяр/-т даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Туяасайхан/-д даалгасугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЗОЛБААТАР
Текст томруулах
A
A
A
