- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ
ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 02
Булгантал
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дах заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг 1 толгой малд дор дурдсанаар тогтоосугай.
Тэмээ-500
Адуу-400
Үхэр-300
Хонь-100
Ямаа-300
2.Малын тоо толгойд ногдох албан татварыг холбогдох хууль, журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулалахыг сумын Засаг дарга (П.Ариунбат), Татварын Улсын байцаагч (Д.Энхцэцэг) нарт даалгасугай.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэхүү тогтоолыг малчид, иргэд татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг сумын ИТХ-ын төлөөлөгчдөд, малын тоо толгойн албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ажилтан албан хаагчид, багийн засаг дарга нарт уриалсугай.
4.Энэүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Б.Эрдэнэ-Оюун)-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.АНХБАЯР
Текст томруулах
A
A
A
