- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- РАШААНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БУЛГАН АЙМАГ
РАШААНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 04
Улаан шивээт
МАЛЫН ТОО ТОЛГОЙ АЛБАН ТАТВАРЫН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" 18.2, Тѳсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерѳнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын малчин болон мал бүхий айл ѳрхѳѳс авах малын тоо толгойн албан татварыг дараах тѳрѳл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
Тэмээ-1300
Адуу-1000
Үхэр-600
Хонь-300
Ямаа-600
2.Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх тѳрѳл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /Б.Бат-Эрдэнэ/- д даалгасугай
3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдүүлсүгэй.
4.Тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Гончиг/-д үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг эдийн засгийн хөгжил, төсөв санхүүгийн хороонд даалгасугай.
ДАРГА Б.ТӨМӨРДОРЖ
Текст томруулах
A
A
A
