A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • .......... БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ЭТГЭЭДИЙН МЭДҮҮЛЭГ
Бүлэг: 1979

.......... БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ЭТГЭЭДИЙН МЭДҮҮЛЭГ

 

Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг

нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын Хавсралт 2

 

.......... БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ЭТГЭЭДИЙН МЭДҮҮЛЭГ

 

1

Та өөр улсын эрх бүхий байгууллагад банк, санхүүгийн байгууллага болон бусад байгууллагын  эрх бүхий албан тушаалтнаар томилогдох зөвшөөрөл авах хүсэлт гаргаж байсан уу? Таны хүсэлтийг хүлээж аваагүй, эсвэл татгалзсан тохиолдол бий юу?

 

2

Та аль нэг улсад иргэний, эрүүгийн шүүхийн шийдвэрээр ял, шийтгэл эдэлж байсан уу (18 нас хүрэхээс өмнө үйлдэж байсан гэмт хэрэг, тээврийн хэрэгсэл эзэмшихтэй холбоотой зөрчлийг хялбарчилсан журмаар шийдвэрлэсэн бол энд хамаарахгүй)? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

 

3

Санхүүгийн байгууллагатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд холбогдож байсан уу? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ үү.

 

4

Та өөрийн өмнө ажиллаж байсан байгууллага, аж ахуйн нэгжийн хянан зохицуулагч байгууллага, мэргэжлийн байгууллагын шийдвэрээр сахилгын хариуцлага хүлээж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ үү.

 

5

Та өмнө нь луйвар, залилан, эсвэл ижил төрлийн гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй орлогын талаар мэдүүлэг өгч байсан уу (хараат бус шинжээчээр ажиллаж байсан бол хамаарахгүй)? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ үү.

 

6

Таны хувьцаа эзэмшдэг /гүйцэтгэх удирдлага, ажилтнаар нь ажилладаг/ үйл ажиллагааг нь удирдан чиглүүлдэг байсан болон/эсхүл одоо байгаа байгууллага, нөхөрлөл нь төрийн, мэргэжлийн, эсвэл бусад төрлийн зохицуулагч байгууллагын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд холбогдож байсан уу? Хэрэв тийм бол энэ талаар мэдээлэл өгнө үү.

 

7

Таныг албан тушаалаас тань огцруулж байсан, эсвэл албан тушаалд томилогдохтой холбогдуулан татгалзаж байсан уу? Хэрэв тийм бол энэ талаар мэдээлэл өгнө үү.

 

8

Таныг өөр улсад шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцож байсан уу? Хэрэв тийм бол холбогдох мэдээллийг өгнө үү.

 

9

Та өөр улсад шүүхийн шийдвэрээр төлбөр барагдуулах шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй болж байсан уу? Хэрэв тийм бол холбогдох мэдээллийг өгнө үү.

 

10

Та хуулийн этгээд үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэхтэй холбоотой, эсвэл хуулийн этгээдийн удирдлага, ажилтны эсрэг залилан, эрх мэдлээ урвуулан ашиглах, бусад албан тушаалын гэмт хэрэгт холбогдон аль нэг улсад иргэний болон эрүүгийн хэрэг үүсгэгдэн шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэж байсан уу? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.

 

11

Таны удирдан чиглүүлж байсан, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан, хувьцаа эзэмшиж байсан, эсвэл ажилтан нь байсан байгууллага, нөхөрлөл нь өр төлбөрөө бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн барагдуулж чадаагүй тохиолдол бий юу? Таныг албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа нэг жилийн дотор ийм тохиолдол гарсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.

 

12

Таны удирдан чиглүүлж байсан, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан, хувьцаа эзэмшиж байсан, ажилтан нь байсан байгууллага, нөхөрлөл үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө цуцлуулж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.

 

13

Та өмнө нь итгэлцэл болон түүнтэй адилтгах харилцаанд зөрчил гаргаж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.

 

14

Та энэ байгууллагад хэн нэгэн гуравдагч этгээдийн удирдлага, зааварчилгааны дор ажиллах/ажиллаж байна уу? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

 

15

Та холбогдох хууль эрх зүй, зохицуулалтын болон мэргэжлийн стандарт шаардлагыг дагаж мөрдөхөд бэлэн үү?

 

 

Би энэ тодорхойлолтыг гаргаснаар мэдүүлсэн бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд гэдгийг баталж байна. Мөн дээр дурдсан хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллах хугацаанд энэ асуулгад мэдүүлсэн мэдээлэлд өөрчлөлт орох тохиолдолд эрх бүхий байгууллагад 21 хоногийн дотор мэдэгдэх болно.

Би дээрх мэдүүлгийн эсрэг баримт нотолгоо гарч ирсэн, эсхүл санаатай худал мэдүүлсэн тохиолдолд Банкны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

 

Овог, нэр________________ Гарын үсэг________________ Огноо________________