A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • БАНКИЙГ ХУВЬЦААТ КОМПАНИ ХЭЛБЭРТЭЙГЭЭР ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЭЦ, ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАХ ТҮР ЖУРАМ
Бүлэг: 1979
БАНКИЙГ ХУВЬЦААТ КОМПАНИ ХЭЛБЭРТЭЙГЭЭР ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЭЦ, ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАХ ТҮР ЖУРАМ

Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах

хорооны даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны

өдрийн A-90/85 тоот хамтарсан тушаалын хавсралт

БАНКИЙГ ХУВЬЦААТ КОМПАНИ ХЭЛБЭРТЭЙГЭЭР ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЭЦ,

ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАХ ТҮР ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.      Энэ журмын зорилго нь 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, банк хувьцаагаа нийтэд болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, нэгж хувьцааг санал болгох үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос уг төлөвлөгөөг хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.      Банк нь энэ журмын 1.1-д заасан төлөвлөгөөг боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн баталж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд албан бичгээр ирүүлэх үүрэгтэй.

ХОЁР. ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

2.1.      Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкны системд нөлөө бүхий банк (цаашид "Банкны системд нөлөө бүхий банк" гэх) нь компанийн хэлбэрийг өөрчлөн нээлттэй хувьцаат компани болох, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөнд дараах агуулга бүхий мэдээллийг тусгасан байна:

2.1.1.  Банкны ерөнхий мэдээлэл: банкны болон бусад тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүтэц, зохион байгуулалт, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, зарласан болон гаргасан хувьцааны тоо, нэрлэсэн үнэ, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, банкны холбогдох этгээд, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүн, эрх бүхий албан тушаалтны мэдээлэл, банкны зохистой засаглалын үнэлгээ;

2.1.2.  Санхүүгийн мэдээлэл: сүүлийн гурван жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн болон санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд, Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 2 жил хангасан байдал, банкны зах зээлд эзлэх байр суурь (хувь, хэмжээ), бүтээгдэхүүн үйлчилгээ;

2.1.3.  Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулж, нийтэд санал болгон анх удаа гаргах хувьцааны тоо, хэмжээ, хувьцааг гаргах ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, төлөвлөгөө;

2.1.4.  Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагын дагуу банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, төлөвлөгөө, боломжит хөрөнгө оруулагчдын талаарх мэдээлэл;

2.1.5.  Банкны хувьцааг нийтэд санал болгон анх удаа гаргахтай холбоотой хийгдэх зах зээлийн багтаамжийн судалгаа болон боломжит хөрөнгө оруулагчдын талаарх тандан судалгаанд дараах мэдээллийг тусгасан байна:

2.1.5.1.           Нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг худалдан авах сонирхлоо илэрхийлсэн гадаад, дотоодын мэргэжлийн болон стратегийн хөрөнгө оруулагчдын талаарх мэдээлэл, хөрөнгө оруулагчдын тоо, хөрөнгө оруулалтын нийт үнийн дүн;

2.1.5.2.           Нийтэд санал болгон гаргаж буй хувьцаанаас жижиг хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэх хувь, хэмжээ.

2.1.6.  Банк нь нийтэд анх удаа хувьцаагаа санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжин Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг хангасны дараагаар банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд хэрхэн өөрчлөлт орох талаар хийсэн тооцоо, мэдээлэл;

2.1.7.  Нийтэд санал болгон анх удаа гаргах нэгж хувьцааны үнийг тодорхойлсон үнэлгээний төсөөлөл, судалгаа.

2.2.      Банкны системд нөлөө бүхий банкнаас бусад банк нь компанийн хэлбэрийг өөрчлөн хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжих, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөнд дараах агуулга бүхий мэдээллийг тусгасан байна:

2.2.1.  Банкны ерөнхий мэдээлэл: банкны болон бусад тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүтэц, зохион байгуулалт, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, зарласан болон гаргасан хувьцааны тоо, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, банкны холбогдох этгээд, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүн, эрх бүхий албан тушаалтны мэдээлэл, банкны зохистой засаглалын үнэлгээ;

2.2.2.  Бусад мэдээлэл: Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 160 дугаар тогтоолоор баталсан "Хаалттай хувьцаат компанийн хувьцааг бүртгэх, хадгалах өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааны журам"-д заасан нөхцөл, шаардлагыг хангах боломжтой талаарх мэдээлэл;

2.2.3.  Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагын дагуу банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, нарийвчилсан төлөвлөгөө, боломжит хөрөнгө оруулагчдын талаарх мэдээлэл.

2.3.      Банкны тухай хуулийн 4.2-т заасан банкны системд нөлөө бүхий банкнаас бусад банк нь компанийн хэлбэрийг өөрчлөн нээлттэй хувьцаат компани болохоор шийдвэрлэсэн бол энэ журмын 2.1-д заасан шаардлагын дагуу төлөвлөгөөг боловсруулна.

2.4.      Банк нь энэ журмын 2.1.5-д заасан хөрөнгө оруулагчдын тандан судалгааг хийж гүйцэтгэхдээ нийтэд санал болгон гаргахаар төлөвлөж буй хувьцааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр дамжуулан сурталчлах, танилцуулах, нийтийг хамруулсан арга хэмжээг зохион байгуулахгүйгээр зөвхөн хаалттай хүрээнд хэрэгжүүлнэ.

2.5.      Банк нь энэ журмын 2.1.3-т заасны дагуу компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулж, нийтэд санал болгон анх удаа хувьцааг гаргах ажиллагааг хэрэгжүүлэхдээ арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хувьцаат компанитай нэгтгэх замаар нээлттэй хувьцаат компани болох талаар төлөвлөгөөнд тусгахгүй байна.

2.6.      Банк нь компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулж, нээлттэй хувьцаат компани болох ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийтэд санал болгон анх удаа гаргах хувьцаа болон нийтэд арилжаалагдах хувьцааны тоо хэмжээг олон улсын нийтлэг жишиг, дотоодын зах зээлд нийтэд санал болгосон хувь хэмжээнээс хэт доогуур бус, олон нийтийн дунд чөлөөтэй, хүртээмжтэй арилжаалагдах нөхцөлийг хангахуйц байдлаар энэ журмын 2.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлнэ.

2.7.      Банк нь компанийн хэлбэрээ хувьцаат компани болгон өөрчлөх, хувьцаат болгон өөрчилсөнтэй холбоотой улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах ажлыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгана.

2.8.      Банк энэ журмын 2.1.4, 2.2.3-т заасан арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгана.

2.9.      Банк энэ журмын 2.1, 2.2-т заасан төлөвлөгөөг боловсруулахад ашигласан мэдээллийн эх сурвалж, судалгаа, тайлбарыг уг төлөвлөгөөнд нарийвчлан тусгасан байна.

2.10.   Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос энэ журмын 2.1, 2.2-т заасан төлөвлөгөөтэй холбоотой нэмэлт баримт бичгийг шаардсан тохиолдолд банк ажлын 5 өдөрт багтаан хүргүүлнэ.

2.11.   Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд энэ журмын 2.1, 2.2-т заасан төлөвлөгөөг хүргүүлснээс хойш дараах өөрчлөлт орсон тохиолдолд төлөвлөгөөнд шинээр оруулах өөрчлөлт, нэмэлт мэдээллийг банкийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажуулан хүргүүлнэ:

2.11.1.  Төлөвлөгөөнд тусгагдсан мэдээллийн агуулгад хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөө үзүүлэхүйц материаллаг өөрчлөлт орсон;

2.11.2.  Төлөвлөгөөг бэлтгэснээс хойш банкны үйл ажиллагаанд эсвэл зах зээлийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчийн шийдвэрт нөлөө үзүүлэхүйц өөрчлөлт гарсан.

ГУРАВ. ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЯНАХ, ТӨЛӨВЛӨГӨӨНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

3.1. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагын дагуу боловсруулж, ирүүлсэн банкны төлөвлөгөөг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш 60 (жар) хоногийн дотор хянаж, банкинд мэдэгдэнэ.

3.2. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, түүний албан тушаалтан банкнаас энэ журмын хүрээнд ирүүлсэн нууцад хамаарах мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй байх үүрэгтэй.

3.3. Санхүүгийн зохицуулах хороо энэ журмын 2.1, 2.2-т заасан банкны төлөвлөгөөг хэрэгжих боломж хязгаарлагдмал, үндэслэлгүй, эсвэл шаардлага хангаагүй гэж үзвэл энэ талаар саналаа Монголбанкинд хүргүүлнэ.

3.4. Монголбанк энэ журмын 2.1, 2.2-т заасан банкны төлөвлөгөөг хэрэгжих боломж хязгаарлагдмал, үндэслэлгүй, эсвэл шаардлага хангаагүй гэж үзсэн бол энэ журмын 3.3-т заасан саналыг үндэслэн төлөвлөгөөг шинэчилж ирүүлэхийг банкнаас шаардана.

3.5. Банк энэ журмын 3.4-т заасан шаардлагад заасан хугацаанд төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.

3.6. Санхүүгийн зохицуулах хороо энэ журмын 2.1, 2.2-т заасан банкны төлөвлөгөөг бодитой хэрэгжих боломжтой, төлөвлөгөөтэй холбоотой тайлбар, судалгаа нь үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд энэ тухай албан бичгийг Монголбанкинд хүргүүлэх бөгөөд Монголбанк нь Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр хүргүүлсэн санал болон банкны ирүүлсэн баримт бичгийг нягтлан үзсэний үндсэн дээр төлөвлөгөөг хүлээж авсан тухай албан бичгээр банкинд мэдэгдэнэ.

3.7. Энэ журмын 2.1, 2.2-т заасан банкны төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн нь Санхүүгийн зохицуулах хороо банкнаас нийтэд санал болгон гаргах хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэх үндэслэл болохгүй.

3.8. Банкнаас ирүүлсэн энэ журмын 2.1-д заасан төлөвлөгөөний дагуу нийтэд санал болгон анх удаа гаргаж буй хувьцааны тоог Санхүүгийн зохицуулах хорооноос бага гэж үзвэл банкнаас төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулахыг шаардаж болно.

ДӨРӨВ. ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ

4.1. Банк Монголбанкнаас тогтоосон загварын дагуу төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг улирал бүр дараа сарын 15-ны дотор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.

4.2. Банк нь төлөвлөгөөг энэ журмын 1.2-т заасан хугацаанд ирүүлээгүй, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаагүй эсвэл энэ журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь банкинд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.