- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ерѳнхийлѳгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах журам/

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРѲНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРѲНХИЙ ХОРООНЫ ХАМТАРСАН ТУШААЛ/ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/213,38
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Сонгуулийн тѳв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ/ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах журам"-ыг 1 дүгээр, "Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт - Маягт 1"-ийг 2 дугаар, "Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт - Маягт 2"-ыг 3 дугаар, "Сонгогчдын нэрийн жагсаалтад оруулсан ѳѳрчлѳлтийг тусгасан тухай, тэмдэглэл - Маягт 3"-ыг 4 дүгээр, "Сонгогчдын нэрийн жагсаалтад ѳѳрчлѳлт оруулах тухай лавлагаа - Маягт 4"-ийг 5 дугаар, "Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн сонгуулийн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалт - Маягт 5"-ыг 6 дугаар, "Сонгогч шилжих хүсэлт - Маягт 6"-ыг 7 дугаар, "Сонгогч шилжих хуудас - Маягт 7"-г 8 дугаар, "Сонгогч шилжин ирсэн тухай хуудас - Маягт 8"-ыг 9 дүгээр, Сонгогчийн бүртгэлийн хуудасны загварыг 10 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал/тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын бүртгэлийн ерѳнхий газрын дэд дарга /Г.Билгүүн/, Сонгуулийн ерѳнхий хорооны нарийн бичгийн дарга /Д.Даваа-Очир/-д даалгасугай.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН
Текст томруулах
A
A
A
