A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А-100

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт,Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухайхуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин)-т тус тус даалгасугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН