A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ

2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар А/52

Улааннбаатар хот

ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрэм"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2."Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрэм"-ийг батлагдсан өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Төрийн аудитын байгууллагын нийт албан хаагчид, Төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй иргэн, хуулийн этгээдэд тус тус үүрэг болгосугай.

3.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийг нийт албан хаагчдад судлуулан танилцуулж, хувийн хэрэгт хавсаргах ажлыг зохион байгуулахыг Захиргаа, удирдлагын газар /Ш.Үнэнтөгс/-т даалгасугай.

4.Төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс аудитын үйл ажиллагаанд оролцож буй иргэн, хуулийн этгээдийн ажилтнуудад Ёс зүйн дүрмийг судлуулан танилцуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн аудитын байгууллагын бүтцийн нэгжийн удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/210 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ