- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 152
Улаанбаатар хот
"ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 648
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.1, 6.3.7, 6.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагад зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам"-ыг энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар, "Мэргэжлийн холбоодод тавигдах шаардлагыг тодорхойлсон журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, аудитын үйлчилгээ үзүүлэхэд Хороонд бүртгүүлэх тухай журам"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120, 2021 оны 152 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
