- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САГИЛ СУМЫН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
УВС АЙМАГ
САГИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 3/4
Хар мод
ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
Нэг.Сагил суманд татварын жилд нэг малын тоо толгойд ноогдуулах албан татварын хэмжээг Тэмээ-0, Адуу-500, Үхэр-400, Хонь-300, Ямаа-500 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
Хоёр.Тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Төгсөө/-д даалгасугай.
Гурав. Энэхүү тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдөх, олон нийтэд сурталчилан танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Санжжав/-д даалгасугай.
ДАРГА Ө.ДАВАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх