A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ РАШААНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 19

Рашаант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 ын "д", 18.2, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар

зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хэмжээг дор дурьдсан хэмжээгээр тогтоосугай.

Адуу - 500 төгрөг

Үхэр - 500 төгрөг

Тэмээ - 00 төгрөг

Хонь - 200 төгрөг

Ямаа - 400 төгрөг

2.Малын тоо толгойн албан татварыг холбогдох хууль, журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Д.Амартүвшин), Татвар хураагч (Б.Болортуяа) нарт даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Нямдорж)-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.СЭНГЭДОРЖ